“Ховдын Уянга” тоглолтын мэдээллийн ивээн тэтгэгчээр MNBC телевиз ажиллалаа

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 01

 MNBC Агаарын олон сувагт тоон телевизийн хамт олон урлаг соёлыг дэмжих хөтөлбөрийнхөө хүрээнд Ховд нутгаас төрөн гарсан ДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Б.Гомбо-Очир, ДБЭТ-ын дуучин Б.Мөнхтөр, Н.Төмөрсүх болон Цагдаагийн сүлд чуулгын дуучин Ц.Бизьяа нарын хамтарсан залуу уран бүтээлчдийн “Ховдын Уянга” уран бүтээлийн тоглолтын мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажилласан байна. Тус тоглолтын үеээр MNBC-ийн зүгээс хүрэлцэн ирсэн үзэгчдийн дундаас хоёр азтан тодруулан Олон сувгийн телевизийн бүтэн жил үнэгүй үзэх эрхээр урамшуулжээ. Мөн тоглолтыг үзэж сонирхсон нийт хүмүүст тусгайлсан хөнгөлөлт  урамшууллыг санал болгосон юм.

 Дашрамд дуулгахад, MNBC  Агаарын олон сувагт тоон телевиз нь улаанбаатар хотын хаа ч зөөвөрлөн үзэх боломжтой, дэлхийн шилдэг контентуудтай, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн дуу дүрсний өндөр чанартай тоон телевизийн үйлчилгээг 2007 оноос хойш үзүүлж байгаа юм. Сар шинийн баярыг тохиолдуулан тус компанийн хамт олон хямдралтай урамшуулалтай худалдааг зарлаад байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top