Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг сайжруулан, шинэчилнэ

2017 оны 02 сарын 01

Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул болон холбогдох албаны удирдлагууд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ үеэр Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул энэ чиглэлд зам тээврийн осол, хэрэг гардаг шалтгаан нөхцөл болон зам тээврийн осол давтагдан үйлдэгддэг цэгүүдийн талаарх мэдээллийг Зам тээврийн сайд болон бусад албаны хүмүүст өглөө.

Мөн цаашид тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг бууруулах зорилгоор Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4-6 эгнээтэй болгож, өргөтгөн шинэчлэх, хайс хашилт хийлгэх, Авто замын тэмдэг, тэмдэглэлийг сайжруулах зэрэг саналыг дэвшүүлэн холбогдох албаны удирдлагуудад танилцууллаа гэж Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чулуунбат Уранчимэг.(213.222.154.177) 2025 оны 03 сарын 13

Сайхан санаа б н шуу,шударга ажлаад ,менге идэхгуй б вал хэрэгтэй чухал асуудал б на.

1  |  0
Zochin(128.78.141.176) 2025 оны 03 сарын 13

Gants hurdnii zam barij chadahgui archaagui malnuud tur zasgiig 25jil udirdaj bn

1  |  0
Top