Он гарснаас хойш олныг цочроосон цөөнгүй гэмт хэрэг гарсны дотор дөнгөж төрсөн нярайнуудтай холбогдох гэмт хэрэг зонхилох болов. Тухайлбал, дутуу төрсөн хүүхдээ зүүгээр шивж алахыг завдсан хэрэг Баянхонгорт үйлдэгдсэн бол ой гарантай охиноо алсан байж болзошгүй хэрэгт Б.Лхагвацэрэн гэх эмэгтэйг цагдаагийн газраас эрэн сурвалжилж эхэлсэн юм. Мөн МУБИС-ийн ойролцоох хогийн савнаас 3,8 килограмм нярайн цогцос олдсон тухай мэдээлэл олныг цочирдуулаад байгаа юм. Тэгвэл эдгээр хэрэг юу болсон талаар холбогдох эх сурвалжаас тодрууллаа.
Хогийн саванд хаягдсан нярайн эхийг эрэн сурвалжилсаар байна
Энэ сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр МУБИС-ийн оюутны тавдугаар дотуур байрны зүүн урд буланд байрлах хогийн цэг дээр 3 кг 800 грамм жинтэй эрэгтэй нярайн цогцос олдсон аймшигт хэрэг гарсан. Энэ хэрэг юу болж байгаа талаар хэргийн мөрдөн байцаагчаас тодруулахад "Уг нярайг төрүүлсэн болон хаясан байж болзошгүй, мөн жирэмсний хугацаандаа төрөөд учир битүүлгээр хүүхэд нь байхгүй байгаа эхчүүдийн талаарх мэдээллийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст худалдан авахыг албан ёсоор мэдэгдэж байна. Одоогийн байдлаар хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна. Хэргийн эзэн холбогдогч олдсон болоод түүнтэй холбогдох ямар нэгэн мэдээлэл гарсан тохиолдолд тэр даруй мэдэгдэх болно" гэв.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 0 )