Хүүхдийн утас хулгайлж байсныг үйлдэл дээр нь илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 31

 Хүүхдийн утас хулгайлж байсан этгээдийг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь таслан зогсоожээ.

 Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух хаягтай, 27 настай Ш гэгч нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Их орд” худалдааны төвийн хажууд явж байсан 13 настай Д-ын гар утсыг хулгайлж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна.

 Уг хэргийн ОНАБХА-ны Хамгаалалтын 1 дүгээр  газрын хяналт шалгалтын офицер цагдаагийн дэслэгч Н.Мөнхтулга, цагдаагийн дэд ахлагч Б.Нарантуяа нар илрүүлжээ. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top