УИХ дахь АН-ын бүлгийн даргыг шинээр томилно

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 31

 АН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болж байна. Тус намын бүлгийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49-ийг худалдаж авах асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм. Мөн одоо бүлгийн даргаар ажиллаж байгаа С.Эрдэнэ АН-ын даргаар сонгогдсонтой холбоотойгоор бүлгийн даргын ажлаа өгөх мэдээлэл байна. Энэ асуудлыг бүлгийн хурлаар ярьж байгаа бололтой. АН-ын бүлэг есөн гишүүнтэй.

Түүнээс УИХ-ын дэд даргаар Я.Санжмятав, АН-ын даргаар С.Эрдэнэ сонгогдсон. Тэгэхээр үлдсэн Л.Болд, Ж.Батзандан, Б.Наранхүү, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Д.Мурат нарын нэг бүлгийн даргаар сонгогдон ажиллах болмжтой юм.

Т.Амараа 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чулуун(202.9.42.177) 2025 оны 03 сарын 13

АН бүлэггүй болох нь тодорхой боллоо. Наранхүү МАН руу, Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг МАХН руу, Л.Болд, Пүрэвдорж нар Гантөмөрийн хамт шинэ нам байгуулахаар шийдсэн байна

1  |  0
irgen(103.26.194.135) 2025 оны 03 сарын 13

sanjmytab bolson deer yum baina. ydaj judagtai

1  |  0
Top