Ирэх сард АН-ын VII их хурал болно

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 31

 АН  түүхэндээ анх удаа гишүүд дундаасаа намын даргаа сонголоо. Ардчилсан намын даргын сунгаа 40 гаруй хоног үргэлжилж, таван нэр дэвшигч өрсөлдсөнөөс  УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Содномзундуйн Эрдэнэ ялалт байгуулав. С.Эрдэнэ нийт 12 аймаг, дүүрэгт ялснаар Ардчилсан намын дарга болов.

Ирэх хоёрдугаар сарын 12-нд Ардчилсан намын VII Их хуралдаанаар шинээр сонгогдсон намын дарга С.Эрдэнийг батламжилж, намын дүрмийн шинэчлэлийг хэлэлцэх юм.

Мөн VII их хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулна.  Намын үндсэн дүрмийн шинэчлэлээр намын дарга болон намын удирдлагууд намаа сонгуульд ялагдуулбал огцордог, аймаг, дүүргийн намын хорооны дарга нар УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй байх зэрэг өөрчлөлтүүдийг оруулахаар бэлтгэж байгаа аж.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top