Хоточ банхар эзнийхээ амийг шуурганаас аварчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 31

Энэ сарын 28-нд Төв аймгийн Сүмбэр сумын нутагт хүчтэй цасан шуурга шуурчээ. 

Шуурганы үеэр тус сумын нутагт оршин суух эхнэр, нөхөр хоёр саахалт айлаасаа гарч яваад харих замдаа шуурганд төөрч, осгох аюулд хүрсэн байна. Харин энэ үед “Мишка” нэртэй хоточ банхар нь эздээ хайн олж, тэднийг халуун амьсгалаараа төөнөж шуурга намдтал хэвтсэн байна.  Улмаар гэрийн эзэн нохойныхоо ачаар осгох аюулаас аврагдсан хэдий ч эхнэр нь харамсалтайгаар амь нас хохирчээ.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top