Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2017 оны 01 сарын 31

ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САР ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2017.1.31, Мягмар гараг
  • Билгийн тооллын: Шинийн 4
  • Наран ургах шингэх: 08.21-17.52
  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top