АН-ын даргын сонгуулийн санал хураалт өчигдөр орон даяар болж өнгөрсөн. Олонхийн саналыг УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ аваад байна. Гэвч түүнийг намын гишүүдэдээ мөнгө тараасан хэмээн өрсөлдөгчид нь гомдол гаргасан юм. Тодруулбал, С.Эрдэнийг мөнгө тараасан, хүмүүсийг зөөвөрлөсөн зэрэг сонгуулийн дүрмийг зөрчсөн тул холбогдох арга хэмжээ авахыг хүсч, Л.Гантөмөр, Н.Алтанхуяг, Ж.Батзандан нарийн сонгуулийн штабаас сонгууль зохион байгуулагчдад албан бичиг хүргүүлсэн. Учир нь өчигдөр нэр дэвшигч С.Эрдэнийг мөнга тараасан гэх бичлэг цахим орчинд дэлгэгдсэн юм. Тус бичлэгт намын гишүүдэд 5000 төгрөг тарааж байгаа баримт бий.
АН-ын Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар өчигдөр энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Мөнгө тараах эсвэл санал худалдаж авах нь намын сонгуулийн дүрмээр хориотой. Хэрвээ мөнгө тараасан нь хөдлөшгүй баримтаар тогтоогдсон тохиолдолд хариуцлага тооцох ёстой. Тухайлбал сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхүйц хэмжээнд үйл ажиллагаа явагдсан бол нэр дэвшигчийн нэрийг нь татах хүртэл арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн юм.
Ардчилсан намын үндсэн дүрэм, Ёс зүйн дүрэм, АН-ын даргын сонгуулийг зохион байгуулах журамд “Сонгуулийн санал авах зорилгоор мөнгө тараасан, хууль бус үйлдэл зохион байгуулсан бол нэрийг нь татна” гэсэн заалт бий. Дээрх бичлэг нотлогдож, нэр дэвшигч С.Эрдэнийг буруутай гэж үзвэл нэрийг нь татах үндэслэл болох юм байна. Хэвлэлийн хурлын үеэр С.Эрдэнэ нэр дэвшигч дээрх бичлэгийг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл зохион байгуулсан гэж мэдэгдлээ.
С.Эрдэнэ дээрх асуудлаар дараах байр суурийг илэрхийлсэн юм.
“Нэгдүгээрт мөнгө тараасан нэг ч зүйл надад байхгүй. Хэрвээ надад мөнгө тараасан үйлдэл байдаг юм бол намын даргаар очихгүй байх тэр зэргийн ёс зүй надад бий. Тийм учраас үүнийг хариуцлагатайгаар хэлье. Хоёрдугаарт ямар ч аргаар ялах гэдэг юм уу, илүү оноо цуглуулах гэсэн ийм орлогууд гарсан. Тэр хүмүүсийн хийж байгаа хууль бус үйлдлийг би өнөөдөр сонгуулийн хороо хянаж үзсэн байх гэж бодож байгаа. Захын нэг хүн л гар утсаар бичлэг хийж болдог. Нүүр царай нь байхгүй, нэр байхгүй тийм бичлэгийг баримт болгож өгөөд байх юм бол хэн ч чадна. Хуучин эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал байсан эмэгтэй энэ бичлэгийн гол дүрд тоглосон гэсэн мэдээлэл байгаа. Тэрийг зохион байгуулсан хүн нь УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Нотлох баримттайгаар асуудлыг тавьж байгаа бол өөр хэрэг. Харин ямар нэгэн зохиомол юм гаргаж ирж байгаа бол бас өөрөөр үзэх ёстой. Үүнийг манай сонгуулийн хороо үнэн зөв гаргаж ирэх байх” гэсэн юм.
Т.Амараа

Сэтгэгдэл ( 9 )
Оюунгэрэл шударга бүсгүй гэдгийг мэднэ. Эрдэнэ гуай ийм луйвараар дээш яваад л байгаа юм. Өөрийгөө сонгуулах тогтолцоог би болгож чадсан бөгөөд дэмжигчиддээ хэдэн төгрөг, албан тушаал л өгдөг байх.
Donald Erdene min zorigtoi ajilla. Niigemd shine udirdagch shaardlagatai baigaa ene ued ................
Нас барагсадын нэрээр олон тэрбумыг иддэг аргаа ашигладаг, 6 жилийн ЯЛТАН СЭрдэнэ АН-ын дарга болсон гэхээр АН-д эмгэнэл илэрхийлэхээс өөр арга алга даа...АН үхжээ...
bichleg ni fb-r yavaad bsh dee. Tom biendee shingeegeed bargiin yumand ichikhee bolitson bdgiin bkh daa. Erdene boli l doo. Ichij amidar. khend kheregtei gej ingej shi=unaj bdgiin
яг гүтгүүлээч сум баггүй 30 сая төгрөг өгч иргэдэд өг гээд явж байна гээ биздээ
цагаандаа гарч дээ. ингэж байж ялаас бултахаас... нөгөө олон газар, байшин зам.., :-t нд- бултуулсан мөнгө энэ нөхрийн сонгуульд явжээ. :-t :-t 8-X
ҮЙЛИЙН ҮР ГЭЖ БАЙДАГ ЮМ ШҮҮ. ҮР ХҮҮХЭДТЭЙ Л ЮМ БОЛ ЧИ БОДООРОЙ. ӨӨРӨӨ Ч БАС ҮХЭХ ГЭЭД ХЭВТХЭЭРЭЭ ХАРАМСНАА ЧИ
enemuu dandaa neg medegdel garghaar uurih n bulhai hudal bolj taarch bdimu, ene argaas chni hvmvvs zalhana, hudlaa amand chni itgehee bolino ERDENE muu melhii, chamaig haraal ideesei
icheechee muu gulug.