“Боож үхлээ” жагсаалыг BBC онцлов

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 30

Өнгөрөгч бямба гарагт болсон “Боож үхлээ” жагсаалыг ВВС агентлаг онцлон нийтэлсэн байна. Нийтлэлд “Монголын мянга мянган иргэн агаарын бохирдлыг бууруулахыг Засгийн газраасаа шаардан улсынхаа төв талбайд жагслаа. Жагсагчдын зарим нь нүүрэндээ маск зүүсэн бөгөөд зарим нь чихмэл тоглоомондоо эсэргүүцлийн үг бичиж зүүлгэсэн байлаа.

Гадаа хэдийгээр -20 хэмийн хүйтэн байсан ч иргэд огт ажралгүй тэмцлээ үргэлжлүүлж байсан юм. Улаанбаатар хотын хувьд дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүдийн нэг бөгөөд хамгийн бохирдолтой хотуудын нэг  билээ. Тус хотын иргэд гэр орноо дулаан байлгахын тулд бохир түлж хэрэглэдэг /дугуй, хуванцар гэх мэт/

Тус улсын БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнгөрөгч 12 дугаар сард “Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2011, 2015 онд Засгийн газраас 37 мянган ам.доллар зарцуулсан” хэмээн ярьж байв. Гэвч өнөөг хүртэл агаарын бохирдол монголчуудын хувьд том асуудал болоод байгаа юм.

Дашрамд дурдхад тус улсад тав хүртэлх насны хүүхдийн дунд амьсгалын замын халдвар их байгаа бөгөөд шалтгаан нь утаа ажээ” гэсэн байна. 

О.Анир

Эх сурвалж: BBC.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top