30-31-нд ихэнх нутгаар хүйтэн байна

2017 оны 01 сарын 30

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 30-31-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч цаашдаа хүйтний эрч суларна.    

2017.01.30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ  

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 19-24 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө  37-42 градус, өдөртөө 23-28 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.  

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.  

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүл багасана. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.  

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 23-28 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.  

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 37-39 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.  

2017 оны 01 дүгээр сарын 31-нээс 2017 оны 02 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 

2 сарын 2-нд Алтайн уулархаг нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 31-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэн байх боловч цаашдаа хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, Хөвсгөл уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа,  Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө  0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top