Ардчилсан намын даргын сонгуулийн дүн аймаг, орон нутгаас ирж байгаа мэдээллээр С.Эрдэнэ хэд хэдэн аймагт ялалт байгуулсан байна. Дархан-Уул, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Налайх дүүрэг, Баянгол дүүрэг, Багахангай дүүргүүдэд илүүрхжээ.
Н.Алтанхуяг мөн хэд хэдэн аймаг, дүүрэгт ялалт байгуулсан мэдээлэл байна. Өмнөговь, Увс аймагт Н.Алтанхуяг илүү санал авчээ. Сонгуулийн штабын өгсөн мэдээллээр таван аймаг, хоёр дүүрэг дүнгээ ирүүлжээ. Н.Алтанхуяг 274 оноо, Ж.Батзандан 154, Л.Гантөмөр 282, С.Эрдэнэ 359, Д.Эрдэнэбат 79 оноо авсан байна. Аймаг, дүүргүүд мэдээгээ ирүүлсээр байгаа юм.
Т.Амараа

Сэтгэгдэл ( 1 )
Бүх юм жам ёсоороо боллоо гэж бодож байна одоо АН ыг муухай харагдуулж байгаа Эрхэмбаяраас хурдан салгах хэрэгтэй өөрөө ч сонгуульд ялж үзээгүй хүн намыг яаж ялуулах вэ дээ болдог бол Алтанхуяг болж болно Элбэгээгийн нөлөөнд орохгүй