Л.Нинжжамц МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 29

 Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлаар Л.Нинжжамц сонгогдсон байна.

Тус телевизийн захирлын сонгон шалгаруулалтын дүн гарч, Л.Нинжжамц нэр дэвшигчдээс хамгийн олон оноо авсан тул түүнийг ийнхүү ерөнхий захирлаар томиллоо. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өнгөрсөн баасан гаригт батламжилсан байна.

Нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад есөн нэр дэвшигч өрсөлдсөнөөс Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Л.Нинжжамц олонхийн саналыг авсан байна.

Л.Нинжжамц нь 1996-1998 онд “Толь” сонины Ерөнхий редактор, 1998-2006, 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, 2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, 2009-2010 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2010-2011 онд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх, 2011-2016 оны зургаадугаар сар хүртэл “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгчээр тус, тус ажиллаж байжээ.

 Т.Амараа 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
xun(220.221.221.250) 2025 оны 03 сарын 13

MAH-tai bieiin xeleere yaridag xun de...kk.

2  |  0
1234(66.181.185.37) 2025 оны 03 сарын 13

lol lol

1  |  0
Top