”Боож үхлээ” жагсаал боллоо

2017 оны 01 сарын 28

Өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 28-нд 12:00-13:30 цагт Сүхбаатарын талбай дээр Утааны эсрэг аав, ээжүүдийн холбооноос "Боож үхлээ" хэмээх эсэргүүцлийн тайван жагсаал зохион байгууллаа. Уг жагсаалд ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, урлаг соёлынхон нэгдэж, өргөн цар хүрээтэй үзэл бодлоо илэрхийлэв.

Утааны эсрэг аав, ээжүүдийн холбооноос өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-нд жагсаал хийж Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, нийслэлийн удирдлагуудад утааны эсрэг яаралтай арга хэмжээ авах шаардлага тавьсан. Тэд 900 хүний өргөдөл цуглуулж Өргөдлийн байнгын хороонд хүргүүлж байв. Гэвч тэдний шаардлагад хариу ирүүлээгүй тул ийнхүү дахин жагсаал зохион байгуулж байгаа аж.

 

Өдгөө Улаанбаатар хотын утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрч, агаарын бохирдол хүлцэх түвшнээс хэдийнэ давж дэлхийн дунджаас даруй 5-6 дахин их байгаа юм. Энэ талар 2016.12.26-нд Төрийн ордонд болсон “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа" хэлэлцүүлэг дээр мэдээлсэн.

Нийт утааны 80 гаруй хувь нь гэр  хорооллын нүүрс түлдэг айл өрхийн хэрэглээнээс, 20 шахам хувь нь авто машины шатах, тослох материал болон бусад шалтгаанаас үүсэлтэй гэж үздэг.

Түүхий нүүрсний хэрэглээ, авто машины түлшний дутуу шаталт, үйлдвэрийн болон барилгын тоосжилт зэргээс үүсдэг PM 2.5 буюу үл үзэгдэгч тоосонцрууд тортог, хүнд металлтай барьцалдан амьсгалын замын эрхтэнүүдээр дамжин хүний биед нэвтэрч, уушгийг гэмтээж, улмаар зүрхний цусан хангамжийн дутагдалд оруулж, амь насанд аюул учруулдаг юм байна. Бензопирин хэмээх хорт хавдар үүсгэгч бодис утаанд хүлцэх хэмжээнээс 14 дахин их байдгийг Хятадын эрдэмтэд тогтоосон аж.

Д.Үржинбадам

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.0.204.168) 2025 оны 03 сарын 13

Утааны эсрэг хонины ноос л бидэнд тусална. Бид утааны эсрэг өнөөдөр хүртэл юу ч хийж чадаагүй.Дарга нар гадны туршлага гээд түүнд нь цахилгаан, газ болон бүгдийн орон сууцанд оруулах гээд үзэж байна. Энэ гадны туршлага тийм амархан хийгдэх ажил биш бас л 10 ба 20 жил хэрэгтэй. Түүний оронд хонины ноосоор хорт утааны шүүлтүүр хийгээд яндантай айл бүрт шүүлтүүртэй, машин бүрт шүүлтүүртэй болбол утаанаас бид сална.Хонины ноосоор шүүлтүүр хийх тал дээр хөрөнгө зарах нь хамгийн зөв хөрөнгө оруулалт. Хэрвээ энэ ажил амжилттай болбол монгол цоо шинэ нэг бренд бий болно.Шинэ бренд маань монголд гаднаа

1  |  0
Хахаха(150.129.140.59) 2025 оны 03 сарын 13

Хоолой оосорлох уяа их хэмжээгээр бөөндөнө.

1  |  0
oirotson(103.206.195.163) 2025 оны 03 сарын 13

jqagsaad yag yu shiidej chadah ehe jagsaaliij 11 sard l hiih baisan tsag ni oroitson doo

1  |  0
Nuutsgee(202.21.124.133) 2025 оны 03 сарын 13

Gal tuldeg ailuud hotoos nuugeechee. tegvel utaagui bolno, ta nar uursduu ch booj uhehguish dee. Booj uhehiigee uursduu hiige bizdee, irgedee!!!!

1  |  0
Top