“Үхрийн сүүлэн дээр хутга” буюу С.Эрдэнэ, Н.Алтанхуяг хоёр эв эвдрэв

2017 оны 01 сарын 28

Эвийн таван сумтай эхлэсэн АН-ын даргын сунгаанд өрсөлдөгчдийн хоёр нь сурталчилгааны төгсгөл дээр өнөө сумаа бие бие рүүгээ тавьчихав бололтой. 1 дүгээр сарын 27-нд сурталчилгааны хаалтын  үеэр нэр дэвшигч   С. Эрдэнэ, Н.Алтанхуяг нар бие бие рүүгээ эрээ цээргүй дайрчээ. Гишүүд, дэмжигчдийнхээ өмнө тэд бие биенээ “бүлэглэлийн эрх ашигт үйлчлэгч”, “хулгай луйвраа хамгаалагч”, “аалзны тор шиг эрх мэдэл хамагч” зэргээр цоллон бие биенийхээ фракцыг үгүй болгохын тулд “эцсээ хүртэл” “дайн зарлаж” “хатуу тэмцэх”-ээ чанга дуугаар мэдэгдлээ.

АН-ын даргаар энэ хоёрын аль нэг сонгогдвол хэрүүл тэмцэл, өс хонзон намаас салахгүй гэдэг нь тодорхой боллоо гэж үзэгсэд ч байна. Тэдний бие биеэ хэмлэсэн үгийг сийрүүлэн хүргэе.

Н.Алтанхуяг: -Монголын баялагийг луйвардсан ажиллагаа нотлогдоод УИХ-аар хэлэлцэх тухай яригдахад манай АН-ын бүлгийн дарга завсарлага авсныг монголчууд эсэргүүцэж хүлээж авлаа. Нам дамнасан бүлэглэлийн эрх ашигт үйлчилдэг бүлгийн даргатай болчихоогүй байгаа даа гэж гишүүд маань гайхаж, эмзэглэж байна. Эрдэнэтийн 49 хувийг хулгайлсан бүлэглэл хулгай луйвраа  АН-аар хамгаалуулах гэж байгаа бол тийм юм байхгүй гэдгийг  хатуу хэлчихье.

Хариуд нь С.Эрдэнэ: -Өнгөрсөн 10-аад жилд “Алтан гадас” хэмээх нэг фракц бүх эрх мэдлийг аалзны тор мэт хамж авсан. Энэ аалзны торыг задлахын төлөө бид тэмцсэн. Цаашдаа тэмцэх болно.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.23.253) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэ ээ , чи бол хэрэггүй дээ, Намдаа, Улс орондоо ч их гай чирнэ дээ,

1  |  0
Үзэн ядагч(202.179.31.70) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэ бол авилгачдын гар хөл бөгөөд үүнийхээ буянд өөрөө ч бас чамгүй хуссан АН-ыг муухай харагдуулагч нэг том зэвсэг Энэ хүн бол Дарамтлагч, дээрэмдэгч бас өнөөдрөөс алуурчин гэгдэж эхлэв үү дээ

1  |  0
зочин(202.179.31.39) 2025 оны 03 сарын 13

Нямдорж, Алтанхуяг, Жавхлан, Гантөмөр гээд бүгд ерөнхийлөгчийн эсрэг, Эрдэнэтийн 49%-н эсрэг аль ч нам байсан аргагүй л нэг хүн шиг Увс нам юм даа

1  |  0
Zochin(27.123.214.117) 2025 оны 03 сарын 13

Altanhuyag aa songoo, Namdaa eeltei

1  |  0
zochin(176.195.129.107) 2025 оны 03 сарын 13

Erdeniig zailuulah heregtei

1  |  0
Н(150.129.142.106) 2025 оны 03 сарын 13

Ард түмний төлөө энэ хоёр үзэлцэж байна гэж та нар бодож байна уу,үгүй шүү эрх мэдэл мөнгөний шунал ,өөр юу ч биш

1  |  0
Зочин(150.129.142.172) 2025 оны 03 сарын 13

Нам шинэчлэх биш Алтангадастай тэмцэх гэж сунгаанд орсон байх нь. Тэгвэл эрх мэдлийн талөө баына шүү дээ!

1  |  0
Иргэн(202.131.250.130) 2025 оны 03 сарын 13

Шаа.. Битгий эв эвдээд бай.

1  |  0
bbbbb(178.203.219.87) 2025 оны 03 сарын 13

Hahaha bidnii bagad nuguu angiihantai vzej tardag baij bilee tervvn shig vm l bolj bna daa

1  |  0
Ьььь(122.201.21.218) 2025 оны 03 сарын 13

Erdene черт

1  |  0
Top