“Ц.Элбэгдоржийг хайрлах ёстой”
Содномзундуйн Эрдэнэ
“АН-ын цор ганц лидер бол Ц.Элбэгдорж”
Лувсаннямын Гантөмөр
Тийм ээ, Ардчилсан Намын даргын сонгуульд өрсөлдөж яваа С.Эрдэнэ, Лу.Гантөмөр нар ийм бодолтой, сэтгэлтэй, итгэл үнэмшилтэй гэдгээ ил цагаан хэлж байсан цаг саяхан ажгуу. Хүн гүжирдлээ гээд байгаа бол сэтгүүлч Б.Ганчимэгтэй хийсэн Лу.Гантөмөрийн ижил нэртэй ярилцлагыг baabar.mn цахим хуудаснаас одоо ч бүрэн эхээр нь унших боломжтой. Эсвэл С.Эрдэнээгийн үгийг ганц google-дээд л харчих боломжтой. Магадгүй энэхүү бичвэрийг уншигч Та Ардчилсан Намын даргын сунгаа дуусах гэж байхад С.Эрдэнэ, Лу.Гантөмөр нарын өмнөх, хойдох үгийг нь өөлж, ухаж байна даа гэж бодож сууна уу. Тэгвэл үгүй юм аа. Лу.Гантөмөр үнэхээр Ц.Элбэгдоржид төмсөгдүүлчихэж, С.Эрдэнэ ч ялгаагүй түүнд хайр зарлачихаж. Н.Алтанхуягийн хэлээд байдаг шиг, Ж.Батзандангийн барим тавим нотлоод байдаг шиг Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн суудлаас буух хүртэл нь Ардчилсан Намын даргын суудлыг хадгалах учиртай утсан хүүхэлдэй нь 1-рт Лу.Гантөмөр, 2-т С.Эрдэнэ нар жинхэнээсээ мөн юм байна. Тэд маш чанга “төмсөгдүүлсэн” бололтой.
Улс төрд хоёр дахь том хүчин гэгддэг Ардчилсан Нам энэ удаагийн намын даргын сунгааны дараа нийтийн биш, нэг эзэнтэй нам болох аюулд тун ойрхон байна. Эзэн нь Ц.Элбэгдорж болон түүний бүлэглэлийнхэн. Энэ бүлэглэлд Лу.Гантөмөр тэргүүтэй “Нэг Ардчилал” фракцынхан, С.Эрдэнэ нарын “Шонхор”, оффшорчин Сангажавын Баярцогт, АПУ-гийн Г.Батхүү, Дубайн гэрээг гардан гүйцэтгэгч Чимэдийн Сайханбилэг, Ардчилсан Нам дахь MCS-ийнхэн бүгд багтаж байгаа гэнэ. Тэд бүгдээрээ гар барилцсан ба Ардчилсан Намын даргаар Лу.Гантөмөрийг, үгүй бол С.Эрдэнийг болгох нууц тохироог яг таг хийсэн байна.
Ингэж биччихээд баримт задлах ёстой байх. Хэнийг ч хэнтэй хамаатуулаад ярьж, бичиж болох учраас зарим баримтыг ил болгоё. Тэр баримтын нэг нь Ц.Элбэгдорж, Лу.Гантөмөр, С.Эрдэнэ нарын тухайд төлөөний хүмүүс нь сэм уулзалдсан тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Өчигдөр үдээс хойш болсон энэ уулзалтыг АПУ-гийн Г.Батхүүгийн хувийн байранд хийсэн байна. Энэ байр нь хуучнаар Барилгачдын талбай буюу Барилга, хот байгуулалтын яамны зүүн урд талд, "Занабазарын дүрслэх урлагийн музейн хойно байрлах гадна талаас нь харахад жижигэвтэр байшин юм. Гадна талдаа “Монголын баг сумдын үндэсний холбоо” гэх хаягтай бөгөөд энэ нь Г.Батхүүгийн тэргүүлдэг холбоо юм байна. Уг холбооны байранд болсон уулзалтад оффшорчин С.Баярцогт, Дубайн гэрээчин Ч.Сайханбилэг нар хамгийн түрүүнд ирсэн байна. Г.Батхүү, С.Баярцогт, Ч.Сайханбилэг гурав С.Эрдэнэ, Лу.Гантөмөр хоёрын нэгийг ямар ч аргаар хамаагүй Ардчилсан Намын даргын сонгуульд ялуулах ёстой, тэгэхгүй бол болохгүй гэж ярилцсан талаар эх сурвалж мэдээллээ. Тэдний энэ уулзалтыг Монголын баг сумдын үндэсний холбооны байрны урд талд бүтэн өдөр сойсон 00 98 УНҮ улсын дугаартай С.Баярцогтын Range Rover, Ч.Сайханбилэгийн 00 17 УБЗ улсын дугаартай Lexus маркийн автомашинууд нь гэрчилнэ. Тэрхүү уулзалтад УИХ-ын гишүүн Лу.Болд, гишүүн байсан Х.Тэмүүжин, М.Батчимэг нар, Р.Бадамдингийн хүн Баттүвшин нар ирж оролцсон юм. Хамгийн сонирхолтой М.Батчимэг, Б.Баттүвшин нарыг 06 60 УБҮ дугаартай Засгийн газрын автобаазын нэр дээр байдаг гэх Соната маркийн автомашинаараа Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатар хүргэж ирсэн байна. Мөн С.Эрдэнээгийн төлөөлөл болж Шонхор фракцаас нэг бус хүн байлцсан гэж эх сурвалж мэдээллээ.
Нэлээд орой болтол хуралдсан бүлэглэлүүдийн нэгдэл Лу.Гантөмөр, С.Эрдэнэ хоёрын аль нэгийг ямар ч аргаар хамаагүй Ардчилсан Намын даргын сонгуульд ялуулах гол тохироонд хүрч, гар гараа барилцаад салсан байна. Ардчилсан Намын даргын сонгуульд тэгэхээр С.Эрдэнэ, Лу.Гантөмөр нар нэг блок болж оролцохоор болсон бөгөөд тэдний ар талд нэгдүгээр хүн байгаа нь тодорхой болж байх шиг. Мөн өчигдрийн нууц хуйвалдааны зарим хэсэг өнөөдрөөс ил тод болсон бөгөөд “Нэг Ардчилал” фракц МоАН санаачилга төрийн бус байгууллагынхантай нэгдэх болсноо зарлалаа. Лу.Гантөмөр саяхан л фракцаа тараалаа гээд байсан чинь нөгөө хэд нь ил цагаандаа гарч, МоАН-тай нэгдлээ гэж мэдэгдэл хийж орхив. Энэ бол Ардчилсан Намын дарга болохын тулд цайрч байгаагийн шинж. Лу.Гантөмөр, С.Эрдэнэ хоёрын нэгийг нь л дарга болгох нь зарим хүнд хангалттай боловч, нөгөө хоёр нь түр ч атугай Ардчилсан Намын тамга атгаж үзэх хүсэлдээ дор бүрнээ шатаж яваа нь нууц биш билээ.
Ерөнхийдөө Ч.Сайханбилэг, С.Баярцогт, тэдний ард байгаа хүмүүсийн заавраар МоАН, Нэг Ардчилал хоёр нэгдэж байгаа гэсэн мэдэглэл хийж, зарлан тунхаглаж байгаа юм байна. Наанаа УИХ-ын гишүүн Л.Болд, гишүүн асан Х.Тэмүүжин, М.Батчимэг, Ц.Оюунгэрэл, А.Ганбаатар нарыг хэвлэлийн хурал хийлгэчихээд хөшигний араас АПУ-гийн Г.Батхүү, оффшор С.Баярцогт, Дубайн гэрээчин Ч.Сайханбилэг нар сэм хараад сууж байсан болж таарлаа. Хөшигны ард нуугдсан эрээвэр хураавраар дүүрсэн бүлэглэлүүдийн жинхэнэ эзэн нь хэн бэ гэдгийг Ардчилсан Намын жирийн гишүүд дор бүрнээ тунгаан бодож суугаа биз ээ.

Ч.Сайханбилэг.

Х.Тэмүүжин.

Лу.Болд

М.Батчимэг, А.Ганбаатар нар.

Б.Баттүвшин

А.Ганбаатар, Б.Баттүвшин, М.Батчимэг гурав.

Лу.Болд.

С.Баярцогтын машин.

А.Ганбаатар энэхүү машинаар М.Батчимэг, Б.Баттүвшин нарыг хүргэж ирэв.


Татан буулгасан гэх "Нэг ардчилал" фракц өнөөдөр "МоАН" фракцтай нэгдэж буйгаа зарлалаа.
Б.Цогт-Ирээдүй
Сэтгэгдэл ( 61 )
shal shalihgvi um bichdeg gar bn
АН-аас 00 унэртэж байна шуу, аа
zasgiin tuluu turiin esreg gemt khereg,,,, ene bol Namiin erkhiin tuluu bus turiin erkh bulaakh khuivaldaan bolloo....Ard tumen mini sereerei
ene bol Uursdiin zasgaa gazraa baiguulakhin tuluu temtsel yu, daa....Turiin erkh medliin tuluukh khuivaldaa
batzandan darg boloh estoi
za bas arai l baigaa biz... Batzandan, Altankhuyag 2iin negiig gargaj bj ene hyivaldaanii bulegees salna.... Elbegdorjiin oims gozolzoh tsag ydahgui irj bh shig bn.... shees ni goijood uhlee shuu elbegee... tuunii buleglel
er n hamgiin shudarga n bolhoor batzandang songoh heregtei.ghdee ed shin shudarga hunees uhtlee aidag bolhoor shaabar haaj l taarna biz.
lalriin sdanuud bndaa temujin batchimeg gantomor batkhuu hujaa batchimeg bygd hyzyygui hynij gar hol bus erddne melhii durak Erdenebat Altankhuyag nariin neg ni darga bolsn ni deer
Завхарсан заваарсан бөөлжис цутгаж бөөлжөөд хамаг нус цэрээ нулимаар нам болжээ энэ нам
Үүнийг л мэдсэн бол санал өгөхдөө анхаар Эдгээр хүмүүсийг л сонгохгүй байх хэрэгтэй
Huvisgaliin tohiroo ulam burdseer baina Neg l udur ard tumnii uur hilen delbernee Ter udur uhsenii chini frakc ,chutgur luugee tonilno biz
Улсаа бодох сөхөө энэ хүмүүст даанч алгаа аймаар юм бэ
Бас яг энд хор найрагдаж Н.Алтанхуягийн ЗГ-ыг унагаж Ч.Сайханбилэг ЕС болж байв даа...
Энэ хүзүүгүйг дэмжигчдиийг харахаар голдуу хурлийзууд байх юм буриад өвөрлөгчдийн хурлийзууд
Амаржаргал гишүүн сонгогдвол их л баярлах бна даа
Dandaa ayltai hulgaich nar zuglaj tor erguuleh huivaldaan bolj gedeg ni oilgomjtoi hujaagiin tagnuul gichii baina gedeg chin mash ayultai onoo bayarzogt saihambileg aimaar mongol hun bur uuniig oiilgono gantomor geh buunii nohoig bu songozgoo ene bol mongol hun tanii ardchilsan hulgaich nartai hijj baigaa tanii temzel tanii uureg
гарчигийг нь уншаад унших сонирхолгүй болж байна даа
Ogloonoos oroi hurtle hotoch nohoi neg baishingiin gadaa ih udaan borooljee zurag seltiig harahad. Ajiglalt gedgiig jinhene utgaar n hiij paparatsiig hiijee yasan ch zavtai yasan ch ulsuudav de.
МоАН бол зарчин дээр тулгуурладаг. Зөв хүмүүс зөв хүнээ олж нөхөрлөдөг. Ардчиллын үнэт зүйлсийн төлөө нэгдэж байгаа тэдэнд амжилт хүсье.
ЯМАР НЭГЭН ХҮМҮҮСИЙН ДЭМЖЛЭГ АВСАН ХҮН ЭРГЭЭД ХАРИУГАА БАРИХ БОЛОХООР НӨГӨӨ ФРАКЦ ГЭДЭГ ЧИНЬ ТӨРӨӨД ГАРАД ИРНЭ.ТИЙМЭЭС ЛОБИГҮЙ СОНГУУЛЬ ХИЙГЭЭРЭЙ.МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗӨВ ХҮНЭЭ ГАРГАЖ ИРНЭ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.ЭРХ БҮХИЙ СОНГОГЧ ГИШҮҮД ЭЭ.АМЖИЛТ ХҮСЭЕ.ЬЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ.АРД ТҮМЭН
Namiig ni tartan buulgax xeregtei 25 jil xunjilduu xuluu jiiltsle, ardchilal nereer ard tumniig munkharuulj bayjcan ichix nuurgui etgeeduud
Одоо яая гэхэв дээ, яг сонгох хүн бол дэвшүүлээгүй шүү дээ,
Олон санал авсан нь ялалт байгуулж намын дарга болно. Цөөнх Олонхийн саналыг хүлээн зөвшөөрч хүндэтгэлтэй хандана.
Оффшорчид ялах уу, бусад нь ялах уу гэдэг болж байна. Оффшорчид АН-ыг авсан ч асуудал дуусахгүй ээ
С.Эрдэнэ энд байхгүй. Нэг ардчилал МОАНыхан л байна даа
Bayrtsogt ard tvmnii horongoor ih tansag l bn da. Shorond oroh udur udahgui ireh bh daa.
Оворхангай аймгийн АН будаа болгоод МАН бэлгэнд огсон Батхvv ээлжит Хороо найруулж бна Батхvv оролцвол АН оворхангай шиг бно шvv
Баярцогт,САЙХАНБИлэг 2АН их гай болж Байгаа шvv Та 2 далж ор зайл
2,2-роо ярилцаж талцсан байхаа эд чи гарвал би үлдэнэ би гарчихвал чи үлдэнэ тэгээд нэг нэгнээ татна гэсэн шиг
ed nariig hezee toriin tolgoigoos archih yum be. tord bgad nuden deer bayjlaa shuu dee.
45-аас дээш насныхан одоо залуусдаа зайгаа тавьж өгөх цаг болсон. 1990 оноос хойших АН-ын уналт, доройтол, улмаар улс орны өнөөгийн өр зээл, ядуурал, сонгуулийн ялагдал, Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49%-ийн луйвар зэргийг АН-ын залуус, гишүүд хийгээгүй, харин ахмад үе та нар хийсэн. Одоо эрх мэдэл, эд баялагт шунаж улс орноор тоглох хэрэггүй. Хор найруулж, хангаллтай тоглосон.
тэр хэлсэн үгийг нь ээ ямар цусарч бялдууч 2 шаар бэ хэлэх үг алгаа
Лалрын намыг тараах хэрэгтэй. Өнөөгийн намуудын удирдлагуудад эх оронч хүмүүс нэг ч байхгүй , бүгд гадны гар хөл боолууд байгаа
Za MONGOLCHUUDAA jinhene soliorol gedeg utgaaraa heregjeed ehellee. Yu geech ene novsh nohoinoos doloon dor amitad amia tavih tsag ni horom burt oirtoj baigaagaa medehiin deedeer medej bna. Uhehdee uher buugaa gedegdee ..., za yamarch l baisan uursdiinhuuruu zutgeed MONGOL turiig dahin bur hucheer avah sanaagaa heregjuuleed ehelsen shu . Mongoliin ARDCHILSAN NAMIIN gishuudee Namiin dargiin songuulidaa idvehtei oroltsoh heregtei zuv hunee songoj baij MONGOL ULS, MONGOL HUN ene horvood amid uldeh yum shu........MONGOLCHUUDAA , ARDCHILSAN NAMIIN GISHUUDEE amjilt
Зөвхөн Гантөмөр АН -ыг аварч чадна.
Луйварчид дээлээ номрох цаг айсуй,эд нар их сандарч байна аа.Ард тумэнд хэдэн хэсэг тасдуулан ухэх цаг чинь ойртсоор л байна.Ур хуухдууд чинь хунд байдалд орно доо.Ардчилалийн нэр барисан балиаруудаас салах цаг айсуй
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол
Тэр үеэр нь бөмбөг дэлбэлэх ёстой байж
Муу хулгайч луйварчид, оффшорчид, биеэ үнэлэгчидийг эгэл ард түмэн гэсгээх цаг ойртож байна. Болохгүй бол ард түмний хуралдайгаар цаазлах хэрэгтэй.
Муу хулгайч луйварчид, оффшорчид, биеэ үнэлэгчидийг эгэл ард түмэн гэсгээх цаг ойртож байна. Болохгүй бол ард түмний хуралдайгаар цаазлах хэрэгтэй.
Муу хулгайч луйварчид, оффшорчид, биеэ үнэлэгчидийг эгэл ард түмэн гэсгээх цаг ойртож байна. Болохгүй бол ард түмний хуралдайгаар цаазлах хэрэгтэй.
poooh mordlogo hiisiin bish uu. protokoliig ni gargaach. ha ha
БАТХҮҮ,БАЯРЦОГТТОЙ ГАЗАР БАЛАГТАЙ,БАТГАН СУУСАН ГАЗАР БААСТАЙ. ЭДГЭЭР АН -ЫН НЭР ХҮНДИЙГ ШОРООТОЙ ХУТГАСАН НОВШНУУД БАЙСАН ЦАГТ ХЭЗЭЭ Ч ӨӨДЛӨХГҮЙ. ТЭХЛЭЭР БАТЗАНДАН,ЭРДЭНБАТ,АЛТАНХУЯГ НАР НЭГ БЛОК БОЛОХ НЬ ТОДОРХОЙ БОЛЖ.
эдний сунгааг юу ч биш болгохгүй бол манай намынхан бас ингээд шаардаж эхлэвэл яанаа
эдний сунгааг юу ч биш болгохгүй бол манай намынхан бас ингээд шаардаж эхлэвэл яанаа