Н.Алтанхуягийн ярианаас үүдэн М.Энхболд мэдэгдэл гаргалаа

2017 оны 01 сарын 27

МЭДЭГДЭЛ

Ардчилсан намын даргад нэр дэвшин өрсөлдөж байгаа Н.Алтанхуяг нь өчигдөр Авлигатай тэмцэх газарт очиж байцаалт өгснийхөө дараа хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа намайг Ардчилсан намын даргын сунгаад нөлөөлж, сунгааны өмнө Н.Алтанхуягийг гэмтэн болгож харагдуулах гэж байгаа мэтээр ор үндэсгүйгээр гүтгэж, нэр төрд халдсанд харамсаж байна.

Миний бие хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй, төрийн ажлын ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаагүйг надтай нэг танхимд хэдэн жил хамт суусны хувьд Н.Алтанхуяг гадарлах учиртай. Тиймээс энэхүү увайгүй үйлдэлдээ уучлалт гуйхыг шаардаж байна.

Манай намын болоод миний хувьд улс төрийн бусад намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, үйл ажиллагаанд нь нөлөөлөх аливаа оролдлого хийж байсан удаагүй. Ардчилсан нам алдаа дутагдал, дотоод зөрчлөө бусдад нялзаахгүй байхыг хичээнгүйлэн хүсье.

 

Монгол Улсын Их Хурлын дарга,

Монгол Ардын Намын дарга 

                                  Миеэгомбын ЭНХБОЛД                                  

 

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
test(66.181.187.172) 2025 оны 03 сарын 13

test

1  |  0
Manan(172.56.34.204) 2025 оны 03 сарын 13

Erdenetiig luivarchid , offshore-chidiinhoo talaar iim Tod yaaraltai duugaraagui,yadahdaa offshore-chidiinhoo erh ashgiig hamgaalah huuliin tusliin talaar medegdel gargaasai manan bulegleliin tolgoi bish gej haragdahgui lbaina shuu 8-X

1  |  0
zochin(93.232.68.139) 2025 оны 03 сарын 13

Altangerelt yasan ih sanaa zovj bh jum, yamar uchir bn. Araasaa chirj magad geed bn uu?geed

1  |  0
ард(202.55.191.76) 2025 оны 03 сарын 13

хэн ч харсан МАНАН-ийн гол хүн болж харагдаж байгаа ш дээ

1  |  0
Mongol(27.123.214.123) 2025 оны 03 сарын 13

Luivar , hulgai geed shuugiad baihad tag baidag hun chin yasan hurdan medehdel hiij baihiin? Ene shigee busad zuild hurdan hariulj baimaar baina Ih huraliin dargaa. Kkk

1  |  0
Top