Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу тайлбар, мэдүүлэг авахаар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр буюу өчигдөр Авлигатай тэмцэх газрын байранд дуудаж тэрээр 19.00 цагт хүрэлцэн ирсэн.
Н.Алтанхуяг мэдүүлэг өгснийхөө дараа АТГ-ын гадаа гарч ирэн олон нийтэд байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Намайг өнөөдөр 19.00 цагт АТГ-т ир гэсэн, би ирсэн. Өмгөөлөгчтэйгөө байцаалтад орлоо. Юу болж байгааг та нар угаасаа мэдэж байгаа шүү дээ. АН-ын Их хурал болохын өмнөхөн, эсвэл АН-ын даргын сунгаа чинь гурав хоногийн дараа болно, Дүнгээ гаргана. Тэрний өмнө ингэж дуудагддаг л ажилтай болчихоод байгаа юм. Би Монголын төрд их олон жил зүтгэж байна. Ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлчих юмсан, бүтээн байгуулалт хийчих юмсан гэж зүтгэж ажиллаж байсан. Хувийн ашиг сонирхлоор нэг ширхэг ч юм хийгээгүй.
АН-ын дарга Алтанхуяг болчихож магадгүй гээд нөгөө бүлэглэл чинь санаа нь зовоод шөнө болсон хойно дуудаж байгаа юм байлгүй дээ. Гурав хоногийн дараа болох АН-ын даргын сунгаанд нөлөөлж Алтанхуягийг гэмтэн болгож харагдуулах, манай намын гишүүдийн саналаа өгөхөд нь нөлөөлөх гэсэн оролдлого боллоо гэж би бодож байна.
Энэ тухай АТГ-аас тодруулахад "Н.Алтанхуяг нь мэдүүлэг өгөхөөр ирэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдийг турхиран авчирч төрийн тусгай байгууллагын чиг үүрэгт хөндлөнгөөс хүч түрэмгийлэн, иргэдэд буруу, ташаа мэдээлэл өгч буй нь хууль бус үйлдэл юм.
Иймд хууль сахиулах байгууллагын үндсэн чиг үүргийхээ хүрээнд хийж буй мөрдөн байцаалтын ажиллагааг аливаа нэгэн улс төрийн намын гишүүн, сонгуулийн сурталчилгаандаа ашиглахгүй байх, иргэдийг худал хуурмаг мэдээллээр хангахгүй байхыг сануулж байна. Холбогдох хуулийн дагуу мөрдөн байцаалтын явцын талаар бид мэдээлэх боломжгүй болно" гэв.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 21 )
Алтанхуяг бол. Жинхэнэ лидер юм байнаа яалтч гүй лидер Сонгууль харахад ойлгомжтой Хөдөөд ялсан хотод шударга явсан бол гараад ирсэн л байсан даанч мөнгөнд ялагдчлаа Гэхдээ ард түмний хүн юм байнаа
Ганц худагт Ялтанхуягт өрөөг нь аль эрт бэлдчихсэн гэсэн яарах юу байхад очоод л орон дээрээ гарчихна. Харин жангийн тавгаараа Ээбээгээ даллахаа мартав аа хэрэг хамууд ха ха
ЭЛБЭГЭЭ ОДОО БОЛИОЧ НЭГ НАМЫН НӨХӨР ЧИНЬ АХ ДҮҮ ХАМААТАН САДАНТАЙГАА ХЭДХЭН ТЭРБУМ ТӨГРӨГ ИДЭЖ Л БАЙГ.НҮДЭЭ АНИАД ӨНГӨРӨӨ ТЭГЭХГҮЙ БОЛ НУТАГ НУГАААРАА НИЙЛЖ БАЙГААД УНАГАХ НЬ БАЙНА.БАГАБАНДИ ЭНХБАЯР ШИГ БАЙЛ ДАА
Гэмт хэрэгтэн хэргээ илэрхээр хаа хамаагүй хүний нэр барьж, болж байгаа үйл явдлыг өөрт ашигтайгаар тайлбарлах юм даа. Алтанхуяг гэлэг ялтан минь ямар хэрэгт байцаагдаж байгаагаа хэлчих. Шал өөр юм яриад байх юм.
Баригдах дөхөөд ирэхээр бусдыг хэнэг ч үгүй гүтгэдэг худалч улс төрчид хол явахгүй шүү
хулгайн баригдах болохоор улс төржихөө болиоч ээ шоронд суугаач юу нь чинь АН ДАРГА 461 руу марш,,,
ХИЙСЭН ХЭРЭГ ТӨВӨГГҮЙ БОЛ ДУУДСАН 16 ЦАГТ ОЧИХГҮЙ . ЗААВАЛ СҮРЖИГНЭХ ХЭРЭГ БАЙСАН ЮМ УУ ХЭВЛЭЛ ЭНЭ ТЭР ЯРИЛЦЛАГА ӨГӨӨД ӨӨР ХҮМҮҮС ИНГЭСЭН БОЛ ЯАХ БОЛ БУРУУ Л ЖИШИГ БАЙНА ДА ТӨР ХУУЛИА ХҮНДЛЭХ Л ХЭРЭГТЭЙ
ХИЙСЭН ХЭРЭГ ТӨВӨГГҮЙ БОЛ ДУУДСАН 16 ЦАГТ ОЧИХГҮЙ . ЗААВАЛ СҮРЖИГНЭХ ХЭРЭГ БАЙСАН ЮМ УУ ХЭВЛЭЛ ЭНЭ ТЭР ЯРИЛЦЛАГА ӨГӨӨД ӨӨР ХҮМҮҮС ИНГЭСЭН БОЛ ЯАХ БОЛ БУРУУ Л ЖИШИГ БАЙНА ДА ТӨР ХУУЛИА ХҮНДЛЭХ Л ХЭРЭГТЭЙ
yalj garch ireed hamgiin turuun ATG tatan buulga
Оймстой хөлийг нь гозогнуулах цаг болсон, үхвэл таарсан луйварчин, цагаандаа гарсан зальт үнэг дээ ...
атг- шалгаад, эвгүй болонгуут би ёрөнхийлөгчид нэр дэвшлээ гээд орилчихсон нөхөр. улс төржиж, ялаас бултаж, идэж ууснаа хаацайлах арга. монголыг өрөнд ортол самарсан хүн намын дарга ёрөнхийлөгч болно гээд явж бдаг ,,,,, цагаандаа гарсан лүмпэн юм. :-q :-t :-t 8-X
яг зүгээр байсан болов уу
Элбэгдорж оо иймэрхүү ажилгаа чамайг улам л муухай харагдуулж байна даа аяны хариу өдөртөө агтын хариу жилдээ гэдэг оймстой хөлөө гозогнуулах цаг чинь ойртсоор л байна даа хөөрхий
Алтанхуяг иргэний таамаглал үнэн гэж бодож байна. Өнөө л сурсан зангаараа өрсөлдөгчөө зайлуулах муйхар арга нь
enhbayr bas ard tvmen nmaig demjine gedegt itgene gj bgaad damjluulsan .ard tvmen chamaig demjihgvi dee .yuch oilgdgci yum bilee
Алтанхуяг өөрийгөө рекламдаж бгаа юм шүү Монголчууд өрөвч нинжин сэтгэлтэй доошоо орсон хүнийг үргэлж өрөвдөж хайрладаг хүмүүс болохоор АН ын дарга болчиж би магадгүй гээд шоу хийгээд бна уу юу болоод бна өөрийгөө цэвэр ариун шударга хүн гэж ярих юм
Алтанхуяг өөрөө буруу санасандаа ийм зүйл хэлээд байгаа юм. Хуулийн ажилд хөндлөнгөөс тэр хоёр оролцооч. Худлаа л хэлээд байхгүй юу. Ер нь тэгээд хэрэгт холбогдсон хүн, ялангуяа өндөр албан тушаал хашсан хүмүүс иймэрхүү юм ярьж нэр төрөө авч гарахаа боддог байх.
Энэ ерөнхийлөгч гэж холионы эзэн байна.дан хор хутгаж явах юм яаж үйлс нь бүтдэг юм болдоо.Өрөөлд хийсэн үйлийн үр өөрийн толгой дээр гэж гашуун бөгөөд хатуу ардын үг байдаг даа.