Н.Алтанхуягаас байцаалт авахаар АТГ-аас өнөөдөр дууджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 27

 Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Авлигатай тэмцэх газраас өнөөдөр мэдүүлэг авахаар дуудсан байна. Түүний шадар туслах энэ талаар мэдээлэхдээ “Манай намын болдоггүй хэд хуралдаж хуйвалдаж дуусаад л, сунгааны хаалтын өмнө АТГ-аар Н.Алтанхуягийг дуудууллаа. Ингэх тусам бид нар чангардаг гэдгийг мэдэггүй юм байх даа” гэжээ. Н.Алтанхуяг өнөөдөр 19:00 цагт АТГ-т очиж мэдүүлэг өгөх юм байна. Түүнийг өмнө нь АТГ-аас дуудаж байцаалт авч байсан билээ.

Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ долоон давхар шилэн барилгаа мэдүүлээгүй, албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр буруутгаж байгаа юм. Түүнийг баривчлах гэж байна гэдэг мэдээлэл цацагдсан. АН-ын даргын сонгуулийн санал хураалт дөхсөнтэй холбоотойгоор ийм үйл явц өрнөж байна гэж таамаглах хүн олон байна. Энэ таамаг ч үнэний ортой байх магадлалтай юм.

 Т.Амараа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top