Ч.Сайханбилэгээс АТГ мэдүүлэг авчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 26

  Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн асан Ч.Сайханбилэгээс Авлигатай тэмцэх газар мэдүүлэг авсан байна. Түүнийг Хөгжлийн банкны хэрэгтэй холбогдуулан тайлбар авсан аж. Түүнээс өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл байхгүй гэнэ. АТГ-аас энэ хэрэгт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Учир нь түүнийг тус банкнаас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийг дур мэдэн шийдэж хөрөнгө мөнгө шамшигдуулсан, албан тушаалаа урвуулан хэрэглэсэн гэж буруутгаж байгаа. Иймд энэ хэрэгтэй холбогдуулан экс Ерөнхий сайдаас тайлбар авсан бололтой.

Т.Түвшин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.31.101) 2025 оны 03 сарын 13

САЙХАНБАЛАГ ҮМХИЙ.

1  |  0
Top