Тавантолгойг Хятадад, Эрдэнэтийг Орост өгөхөөр тохиролцжээ

2017 оны 01 сарын 26

МАН-ын эрх барих хугацаанд Монгол Улс томоохон ордуудаа гадагшаа тавиад дуусгах нь. Тухайлбал, Тавантолгойг Хятадад өгч, хариуд нь их хэмжээний зээл авахаар болсон бол “Эрдэнэт”-ийг Орост өгч, Эрдэнэт-Овоотын төмөр замыг үргэлжлүүлэн бариад Тувагийн нүүрсийг Хятад руу зөөхөөр тохирсон байна. 

Эрх баригчдын “зоогийн ширээнд” төрийн өмчит компаниуд, томоохон ордууд ямагт байдаг. Тэд зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө эдгээрийг хөдөлгөдөг бөгөөд үр дагавар нь ямар ч муу байсан, хэн ч хариуцлага хүлээхгүй тогтолцоог бүрдүүлж чадсан. Энэ дөрвөн жил үнэмлэхүй олонх болсон МАН Монголын баялгийг бүр мөсөн зарж дуусгахаар улайрчээ. Өнгөрсөн засгийн үед Тавантолгойн ордыг Хятадуудад цогцоор нь ашиглуулах гэрээ хийдгийн даваан дээр спикер алхаа цохиж зогсоож байсан. Харин энэ удаад урд хөршөөс хүссэн зээлээ авахын тулд бүрэн эзэмшүүлэхээр тохирсон гэх яриа шийдвэр гаргах түвшинд явж байна. 

Оростой том хэлцэл хийж, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан хувийн хэвшлийнхэнд МАН-ын төр төмөр нүүрээ гаргаж, өвөг дээдсийнхээ уламжлалт аргаар шууд булаан авах дайралтаа эхлүүлсэн. Гэхдээ олон улсын гэрээ, хууль тогтоомжид үндэслэн, наймаа буцсан тохиолдолд Оросын талд эргээд очихыг МАН-ын тоглогчид сайн мэдэж байгаа. Төр мэдэлдээ авч, хувийн хэвшлээ дээрэмдсэн гэх муу нэрийг өөрсдөөсөө зайлуулж, эргээд Орост өгөх нь тэдний гол зорилго. Ингэснээр Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замыг яаравчлан дуусгаж, баялаг зөөх сууриа тавих юм байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
taamag(122.201.22.208) 2025 оны 03 сарын 13

geopolitikiin medlegguig ashiglaj hoer horsh maan zam teevreer sanaarhsan baij bolzoshgui

1  |  0
nnn(122.201.22.208) 2025 оны 03 сарын 13

burhan ijii tosol

1  |  0
худлаа(202.9.43.43) 2025 оны 03 сарын 13

М.Энхболд,Ц.Элбэгдорж хоёр юу гэж арай гэ X( ж хулгай хийж өөрийн болгосон Эрдэнэтээ Оросд өгөхөв дээ.

1  |  0
iu(31.209.204.28) 2025 оны 03 сарын 13

uursduu l songoson,hohi chini geh n haishaa ch yum

1  |  0
mongol(202.70.33.242) 2025 оны 03 сарын 13

MAN garuudiig taraa orosd ugsun gazar nutgaa erguulj avah heregtei ugui bol ene nam tarj hariutslagaa uureh estoi shuu

1  |  0
Top