АН гишүүдийнхээ бүртгэлийг хүчингүй болгожээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 25

 Ардчилсан намын даргын сонгууль болохтой холбогдуулан намын гишүүдээ шинэчлэн бүртгэсэн билээ. Тус намын шинэчилсэн бүртгэл өнгөрсөн сарын 8-наас орон даяар эхэлсэн. Шинэчилсэн бүртгэл ардчилсан намын гишүүд болон тус намд элсэхээр хүсэлт гаргасан хүн бүрт нээлттэй байв. Тэгвэл АН-ын дарга  З.Энхболд 12 дугаар сарын 06-ны өдөр АН-ын Хэрэг эрхлэх газарт бүртгүүлсэн гишүүдийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүйд тооцох тушаал гаргажээ.

 Шалтгаан нь Үндсэн дүрэм, журам, заавар зөрчиж анхан шатны намын байгууллагад бүртгүүлэхээр очоогүйгээр Төв намын шинэчилсэн бүртгэлийн цэгт ирсэн, гишүүдийн олон тооны замбараагүй анкет материалыг үндэслэлгүйгээр хүлээн авсан зэрэг зөрчлүүд гарсан гэж үзсэн байна.

 Дээрх гишүүдийг сонгуулийн саналын эрхгүй намын гишүүнд бүртгэх гэнэ. Бүртгэлийг дүрэм, журмын дагуу явуулаагүй Хэрэг эрхлэх газрын ажилтан, албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярт даалгажээ. 

 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top