Ц.Нямдорж: Миний хүүхэд “Эрдэнэт” үйлдвэртэй ХОЁР УДАА гэрээ байгуулсан

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 25

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал дээр нэлээд чанга дуугарч, эсэргүүцсээр ирсэн. Харин нөгөө талаас түүнийг Эрдэнэтийн 49 хувийг өөрийн холбоотнууддаа авч өгч, шахааны бизнесийг цэцэглүүлэх гэж байна хэмээн харддаг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ц.Нямдоржийн мэдэгдэлд “Эрдэнэт”-ийг бодсон үнэр ч байхгүй” хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Өчигдөр буюу энэ сарын 24-нд Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд болон УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулсны дараа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хүүгийнх нь шахааны бизнесийн талаарх сэтгүүлчдийн асуултанд хариулсныг хүргэе.

-Ц.Нямдорж гишүүний хүү Анхбаяр нь Эрдэнэт үйлдвэр-т 2.5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн гэсэн мэдээлэл гараад байна. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

- 2004 онд нэг удаа, 2006 онд нэг удаа миний хүүхэд “Эрдэнэт” үйлдвэртэй гэрээ хийсэн юм байна лээ. Ном журмынхаа дагуу гэрээгээ хийсэн. 2004 оноос хойш 12 жилийн хугацаа өнгөрсөн байна. Нуугаад хаагаад байх зүйл байхгүй. С.Эрдэнэ гишүүнд баярлаж байна. Намайг энэ асуудлыг хөндөж эхэлснээс хойш Ц.Нямдорж шахаа хийх гэж байна, өөрийнхөө хүнийг “Эрдэнэт”-д томилуулах гэж байна гэсэн гүтгэлгийг гурван сар явуулж байгаа. Энэ мэдэгдлээрээ миний нэр төрийг цэвэрлэхэд их тус дэм боллоо гэж баярлаж байна. Тухайн үед болоод өнгөрсөн зүйл. Нэг удаагийх нь гэрээ нь 300 сая төгрөг хүрэхгүй үнэтэй юм билээ.

-Ц.Нямдорж гишүүн ээ, та хүүхдээ Эрдэнэт үйлдвэр-т бараа нийлүүлэхэд нь дэмжсэн үү. Ямар нэгэн байдлаар оролцсон уу?

-Миний хүүхэд Эрдэнэт рүү хоёр удаа явахад би таньдаг хүндээ хэлсэн юм аа. Миний хүү нэг ийм юм яриад байна. Боломж байвал хууль, дүрмийн дагуу өөрт ч, өрөөлд ч халгүй туслахыг бодоорой гэж гуйсан юм. Тэрийг нуух зүйл байхгүй. Хүүхэд нь нэг ажил хийх гэж байхад хууль зөрчихөөргүй бол ганц үг хэлэх нь хүн ёсны хэрэг. Бултаад байгаа юм алга.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(81.82.22.43) 2025 оны 03 сарын 13

za surtei yum be oorsdoo ter bitgii ter bumaar ni idej karmaalchaad ochuuhen yumaar hootsoldood bh yum

1  |  0
эгэл ард(150.129.142.234) 2025 оны 03 сарын 13

Нэг гэрээ нь ”300-хан саяынх” байсым бж. Нөгөөх нь хэдийнх бсын? Би бас нэг удаа ч гэсэн 300 саяын гэрээ хийчихмээр л бнашд.

1  |  0
Геологич(103.57.92.200) 2025 оны 03 сарын 13

Ийм хууль бус юм хийгээд байгаа хүмүүсээ яаралтай барьж хориочээ. Яг Энхбаяр шиг. Чадахгүйл дээ. чаддаг бол болж л байна. Тэгэхгүй бол Раднасэдын хийсэн ажлын үр дүн гарахгүй унтраалд үлднэ. /Сахал Эрдэнэбилэг Хурц нар найзууд гэдэг утгаар ч юмуу/ ХХБ нь гадаадынханы юм бол тэр 49% чинь бас гадныханы болно гэсэн үг. Үхэсний нь Монголын үндэснийх байх вэ? Яагаад гэвэл Монголиан Коппер Корпорейшн ХХК гэдэг зохиомол мөнгөтэй тэр нь бүгд ХХБ-гийн болж таарлаа. 49% нь чоны амнаас /орсоос/ гараад барын аманд /гададын хөрөнгө оруулалтай ХХБ-д/ орно гэдэг болох гээд байна. Засаг төр хулгайд алдаж ба

1  |  0
bb(202.9.43.97) 2025 оны 03 сарын 13

zov oo ingej yrixaas oor yaxiin muulax youmaa olj yadaxiinmaa

1  |  0
зочин(203.91.118.180) 2025 оны 03 сарын 13

үнэнээ эрт хэлчихгүй шударга царайлаад байх хэрэг юу байна_баримт гаргаад ир гээд байл уу

1  |  0
зочин(202.55.190.42) 2025 оны 03 сарын 13

энэ нөхөр дандаа шоу хийдэг.шахааны юм хийж байснаа хүлээн зөвшөөрсөн.100хувь улсын болгоно гэдэг нь шахаагаа үргэлжлүүлнэ гэсэн үг.хүн болгон сайд аавтай биш шүү дээ

1  |  0
Зочин(121.168.26.232) 2025 оны 03 сарын 13

Хэн ч хаана ч гэрээ хийх эрхтэй гэрээ хийгээ л биз зевхен хэдэн луйварчид эзэмших есгуй шуу дээ Нямдорж еренхийлегч болох л хун дээ

1  |  0
Зочин(49.0.186.127) 2025 оны 03 сарын 13

Зөв ш дээ. Гэрээ хийгээ л биз. Одоо наад дайралтуудад САЙН НУДАРГА ӨГМӨӨР БНА. Эрдэнэтээ буцааж авах хэрэгтэй. Хувийн компани хэзээ ч шударга татвар төлдөггүй.

1  |  0
Top