Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах тухай

2017 оны 01 сарын 24

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлэг Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгуулсан. Ажлын хэсгийн зүгээс чадахуйн зарчим /мерит/-д суурилсан, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай, мэргэшсэн, тогтвортой төрийн албаны эрх зүйн үндсийг тогтоох шаардлагад нийцүүлэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан танилцуулж байна. Хуулийн төсөл нь 7 хэсэг, 33 бүлэг, 109 зүйлтэй болно. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцаж, саналаа ирүүлнэ үү. Холбоо барих утас: 321443; Имэйл хаяг: munkherdene.d@ulaanbaatar.mn

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, танилцуулга болон хуулийн төслийг хавсралт хэсгээс татаж авна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top