АН-ын даргын сонгуулийн санал хураалт тав хоногийн дараа болно. Хөдөө орон нутагт хийсэн уулзалт, гишүүдийн санал шүүмжлэлийг сонсоход намын нийт гишүүд дэмжигчид, тэр тусмаа залуучууд Л.Гантөмөрийг илүүтэй дэмжиж байгаа юм. Олон нийтийн дунд нэр хүнд нь унаагүй, дунд, залуу үеийн төлөөлөл гэдгээрээ нийт масс дэмжих магадлал өндөр байгаа.
Харин түүний гол өрсөлдөгч нь С.Эрдэнэ юм. Одоогийн намын дарга З.Энхболд, С.Эрдэнэ нар сонгуулийн намын хороог өөрсдийнхөө хүнээр бүрдүүлсэн, зохион байгуулах ажлыг хийж буй гэдгээрээ сонгуульд давуу эрхтэй оролцож мэдэхээр байна. Иймд хоёр нэр дэвшигчийн хувьд хоорондоо ихээхэн зөрчилтэй байгаа ажээ. Л.Гантөмөрийг дотоод сонгуулийн хууль зөрчсөн, захиалгат нэвтрүүлэг явуулсан тул нэрийг нь татах ёстой гэж З.Энхболд, С.Эрдэнэ нарын зүгээс үзэж буй юм. Харин З.Энхболдыг телевизийн ярилцлаганд орохдоо “Намын даргад өрсөлдөж буй хүмүүсээс УИХ-ын гишүүдийг дэмж” гэсэн утгатай уриалга хэлсэн нь шударга бус үйлдэл гэж М.Батчимэг тэргүүтэй намын гишүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж мэдэгдсэн юм.
Түүнчлэн Н.Алтанхуяг, Ж.Батзандан нарын хувьд ч олонхийн санал аваад гараад ирэхийг үгүйсгэхгүй.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 3 )
ZA DAA ENUUHENDEE GEJ HELEHED MONGOLCHUUD MINI,ARDCHILSAN NAMIIN GISHUUD MINI EE...ENE GAN-TONOR,BATZANDAN 2 LAA ELBEGEE NOHOIGIIN HUMUUS SHU...UHAANTAIHAN SHIG BAIJ HUNII UG HELEER BISH OORSDIIN OYUN BODLOOR HEN HEN NI HEN BE GEDGIIG SAIN TUNGAAGAARAI...TENGER IVEEG....ALTAN HUYAGIIG SONGOH NI MONGOLD HEREGTEI SHU..
Монголын ардчилсан феодалуудын анхны холын гүйлт. Феодалуудын нэг нь л түрүүлж л таараа.
Алтанхуягаа бусад нэр дэвшигчдээ гүтгэж хоород нь муудалцуулах хужаа аргаа одоо боль