ТРАМП БА МОНГОЛ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 24

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп Вашингтон хотын Капитолийн ордны өмнө тангараг өргөөд хэдхэн хонож байна. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслол дээр хэлсэн үг, анхны шийдвэрүүд дэлхий нийтийн сонирхлын төвд байгаа юм. 

 Тэрээр тангараг өргөх ёслол дээр xэлсэн үгэндээ "Хэдэн арван жилээр бид гадаад улс орнуудыг баяжуулж, өөрийн улс орныхоо цэргийн xүчийг доройтуулж, өөрийн орны бус бусдын xилийг xамгаалж, дотоодын дэд бүтцээ засварлан сайжруулахын оронд тэрбум, тэрбумаар нь гадагш цацлаа.

Бид өөрсдийнхөө баялаг, үндэсний бат бэх байдал, итгэл найдварыг үрэн таран xийж өөр улсуудыг баян болголоо.

Ажилчин ангийн баялаг гэр орноос нь xоосрон алга болж, дэлхий даяар цацагдлаа.

Гэхдээ тэр бол өнгөрсөн зүйл. Бид одоо ирээдүй рүүгээ л харна. Энд xуран цугласан түмэн өнөөдөр хот болгон, гадаадын нийслэл бүхэн, бүхий л засаг заxиргааны байранд сонсогдох зарлигыг түгээж байна.Энэ өдрөөс эхлэн, манай газар нутаг дээр шинэ үзэл бодол хэрэгжих болно. Энэ мөчөөс эхлэн, Америк нэгдүгээрт тавигдах болно.  Худалдаа, татвар, цагаачлал, олон улсын xарилцаанд гаргах бүхий л шийдвэрүүд Америкийн ажилчид ард түмний эрх ашгийг xамгаалах болно. Бидний ажлын байруудыг устгаж үйлдвэрүүдийг маань хулгайлах бусад орнуудаас xил xязгаараа хамгаалах болно. Энэ хамгаалалт улс орны хүчирхэг байдал хөгжил цэцэглэлийг дагуулна" хэмээн хэлсэн түүний үгс олон улсыг цочролд оруулаад байгаа юм. Өөрөөр хэлбэл Д.Трампын шийдвэрүүд улс оронд хэрхэн нөлөө үзүүлэхийг цухас дурдсан нь энэ юм.


Тэгвэл  Глобал удирдагч дээд сургуулиар овоглосон Б.Отгонбат энэ талаар ТРАМП БА МОНГОЛ нийтлэлдээ ийн дурджээ. 

Тэрээр "АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Ж.Трампын тангарагын илтгэлийг сонсож суугаад төрсөн сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Энэхүү илтгэлийн ерөнхий агуулгыг Монголынхоо улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралтай харьцуулж үзэхэд бидэнд суралцах зүйлс их байгааг олж харлаа.

Тэгш бус байдал: Трампыг гарч ирэхэд нөлөөлсөн гол мэссэж бол орлогын тэгш бус байдал, Америкийн дундаж иргэдийн амьдрал улам дордож байгаа тухай асуудал юм. Вашингтон дахь цөөн хэдэн улс төрчид, тэдгээрийг дагасан корпорациуд баяжиж ард түмэн ядуурсан. "Өнөөдөр Вашингтоны эрх мэдлийг ард түмэнд нь буцааж өгсөн өдөр байх болно" гэж тэрээр хэллээ. Ардчилсан хувьсгал ялснаас хойших 27 жилд Монгол улсын ихэнх баялаг 300 гэр бүлийн гарт орсон. Банкан дахь нийт хадгаламжийн 95 хувь эдгээр хүмүүсийн мөнгө болохыг судалгаагаар гаргасан байдаг. Бидэнд өнөөдөр Трамп шиг зоригтой ард түмэндээ эрх мэдлийг нь буцааж өгч чадах улс төрч төрөхгүй байгаа нь харамсалтай. Улс төрчдөд итгэх итгэл улам буурч байгааг, улс төрөөс гарахгүй үхэн хатан гүйж байгаа хүмүүсээс ард түмэн залхаж байгаа учир цаашдын Монголын улс төрд Трампын үзэгдэл удахгүй үүсэх магадлал өндөр юм.

Мартагдсан Хүмүүс: Америкийн хөдөө амьдарч буй олон сая энгийн иргэдийн амьдрал улам дордож "мартагдсан", Америкийн үйлдвэрүүд хаалгаа хааж, компаниуд нь гадаад орон луу нүүсэн, өөрсдөө хил хязгаараа хамгаалж чадахгүй байж гадаад орны хилийг хамгаалахад хэдэн триллион долларыг зарцуулж байна. Бусад орныг баяжуулж өөрсдөө ядуу амьдарч байгаа бас нэг орон бол манай Монгол улс мөн. Өнгөрсөн 27 жилд бид Хятадын Эрээн хотыг баяжуулж үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж чадсангүй. Цөөн хэдэн үйлдвэр нь улс төрчдийн гарч орсноор энгийн иргэд бизнес эрхэлж сайхан амьдрах боломжгүй байсаар байна. Өнөөдөр улсын ерөнхийлөгч нь утаа үүсгэж байгаа гэр хорооллын ядуу иргэдээ хохь чинь ухааны юм ярьж суух. Бид ер нь ямар нийгмийг байгуулаад хаашаа явж байгааг хэлж чадах улс төрч өнөөдөр алга. Монголын төр Монголын ард түмнээ мартаад удаж байна.

"America First": Америкийн эрх ашгийг нэгдүгээрт тавина гэлээ. Гадаад худалдаа, татвар, цагаачлал, гадаад харилцаа бүгд Америкийн эрх ашгийг эхэнд тавьж шийднэ гэв. Монголынхоо эрх ашгийг эхэнд тавьж шийдвэр гаргасан хэдэн улс төрч байна? Эх оронч болж жүжиглэж байгаа олон улс төрчдийн оффшор данс илэрч хувийн сонирхол, эрх ашгийн төлөө явдаг, хуурамч дүр исгэгчид болох нь улам бүр тодрон гарч ирж байна. Өөрөө баялаг бүтээж үзээгүй, санхүүгийн асуудлаа шийдээгүй хүмүүсээр төрөө удаан бариулж хулгайчдыг төрүүлсэн бидний буруу байх. Трамп шиг нэг тэрбумтан гарч ирээд цавчаасай!

Buy American, Hire American: "Америкийн барааг ав, Америк хүнийг ажилд ав" гэдэг зарчим барина гэв. "Америк хүн ажилтай болж Америкийн үйлдвэрлэл дахин сэргэх цаг ирлээ" гэж хэлэв. Бид мөн адил "Монгол барааг ав, Монгол хүнийг ажилд ав" гээд явбал мөн ч ихийг бүтээж болохоор байна. Монголчууд бид нэгдэж хамтран ажиллахдаа жаахан муу юм шиг санагддаг. Магадгүй бидний нүүдэлчин соёл нөлөөлдөг байх гэхдээ бид нэгдвэл хэнд ч дийлдэхгүй байх боломжтой. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, экспортод суурилсан, мэдлэгийн эдийн засгийг бий болгох нь Монголоо дахин сэргээх цорын ганц гарц гэдэгт би итгэдэг. Make America Great Again биш ээ, Make Mongolia Great Again ш дээ!

Хуурамч улс төрчдөд итгэлээ дахин дахин өгөхөө больж өөрсдийн ирээдүйг өөрсдийн гараараа бүтээцгээе! Том мөрөөдье! Томоор сэтгэе! Бид нэгдвэл, Монголчуудыг хэн ч зогсоож чадахгүй! Хамтдаа Монголоо дахин сэргээж хүчтэй болгоё" гэж өөрийн нүүр хуудсандаа бичжээ. 

 


Б.Алтжин

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
s.enkhjargal(27.123.214.123) 2025 оны 03 сарын 13

Tramp hen baihan hamaagui. Harin helsen ugen mash chuhal bn. Tmee bid vnheer negdej chadahgui bn. Bid eh orniihoo tuluu. Ehleed uursduu hugjih heregtei bn. Daraan bid hiihguil bol hench bidnii umuus hiihgui. Ugluu bosod urduu hugjii. Udur bolhod hamtdaa hugjii. Vdesh bolhod ur dungiin harii. Ene zarchar hamdaa alham alhamaar urggshlii . Bid chadnaa chadsaarch irsen . Chadhal bolon. Jaahanl teschih manaihan . Ur dunen oirhon bain. Gerelt ireedui bidniil gart bn. Eh orniiho gerel ireduin tuluu bi ta nartaiga hamt. S. Enkhjargal. 99209888

1  |  0
zochin(81.151.200.233) 2025 оны 03 сарын 13

handlaga ni zuv yum. Altankhuyag, Saikhanbileg, offshore-ch hedees l deer kkk

1  |  0
Иргэн(122.201.23.66) 2025 оны 03 сарын 13

Манай төрд байгаа хүмүүс ард түмнээ ядуу байлгахыг боддог байх. Залуучуудын ухамсар дорой учраас ард түмнийхээ дуу хоолой болж чадахгүй байна. Отгонбат маш үнэн хэлжээ. Ийм залуус олон байх болтугай.Цөөн тооны МАНАН-гийн идэгч нараас улсаа салгах цаг нь болсон.

1  |  0
Tuya(174.197.4.60) 2025 оны 03 сарын 13

Trump bol zalit etgeed,luivarchin,hulgaich.Ter muhus negnii setgeliin huurliig ashiglaj garch irsen zalit etgeed.Ter hezee ch tax tulj baigaagui,olon myangan tsagaachdiig hyamd uneer ashiglaj baidag luivarchin.Ter nazi,galzuu,deerengui,uhaan muu,arisnii uzelten,tsegtstei bodol sanaa baihgui,mungunii tuluu chutgurtei ch ,nuhrsuh negen.Tuunchlen uursdiiguu ameriktai zuilrleed baih hereggui.. Ter songuuli luivardsan,Amerik -Putin shuu dee. Ee chaavaas mun magtah amitnaa olovoo.Americt bish delhii dahind tiuuniig eserguutsej baina.Nudee nee.Saihan yaridag daramguilagch l baina,ter uudgui novsh.

1  |  0
Tseegi(27.123.214.108) 2025 оны 03 сарын 13

Zuv

1  |  0
zoch(182.160.4.44) 2025 оны 03 сарын 13

yarih bish hiij ehlemeer l baihiin ard tumeen yaj ehleh ve,uhaantnuud mini hyrdan setgeerei amidral balrah geed baina shu huleej baya,demjih bolnoo

1  |  0
zochin(202.72.246.134) 2025 оны 03 сарын 13

NAMAAR TALTZAHAA BOLIVOL BYH YUM BYTHE.

1  |  0
зочин(202.179.3.118) 2025 оны 03 сарын 13

хүн болгон бодвол бүтэх л ёстой доо

1  |  0
mgl(202.21.106.111) 2025 оны 03 сарын 13

Trump cool udirdagch bolno! buhniig USA , USA irgediin tuluu hiih ni damjiggui!

1  |  0
Энхболд (202.21.100.210) 2025 оны 03 сарын 13

2017 онд МАН-с ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай М.Энхболд хэн вэ. Өнөөдөрийн хотын утаа газар олголтын эмх замбараагүй байдал төлөвлөлт энэ хүнтэй холбоотой Монгол орны хөгжил улс төрийн дампуурал бас энэ хүнтэй холбоотой бид хэнийг дэмжих вэ

1  |  0
зочин(122.201.22.28) 2025 оны 03 сарын 13

Бид чинь хэзээ тийм хүчирхэг байлаа? Хүннү, Монголын эзэнт гүрний тухай шууд иш татах гэж байна уу? ТЭР ЧИНЬ БИШ ЭЭ! Сэрэгтүн. Манай төрийн түүх их л сайндаа 1911 оноос л эхэлнэ. Тэр үетэй харьцуулахад бид өнөөдөр маш их хүчирхэгжжээ. Материаллаг талаасаа бол бүтэн зууны турш, оюун санааны эрх чөлөөний тухай ярьвал ердөө 25 жилийн настай хөгжил маань яригдана. Аль ч талаа аваад үзсэн бид өнөөдрийнх шигээ хүчирхэг хэзээ ч байгаагүй. Ардчиллынхан олны зүрхэнд шар ус хуруулж нийтийг араасаа дагуулахын тулд тэгэж үндэсний үзлээр олныг бөмбөгддөг. Энэ маш аюултай үзэгдэл. Бид үүнд болгоомжтой ханда

1  |  0
Дорж(103.212.116.93) 2025 оны 03 сарын 13

Чи ч тэднээс нэг их дээрдэх амьтан биш гэдгээ харуулсан шдээ нэг их ухаантай амьтан шиг дүр эсгэхээ болилдоо

1  |  0
Дорж(103.212.116.93) 2025 оны 03 сарын 13

Чи ч тэднээс нэг их дээрдэх амьтан биш гэдгээ харуулсан шдээ нэг их ухаантай амьтан шиг дүр эсгэхээ болилдоо

1  |  0
Дорж(103.212.116.93) 2025 оны 03 сарын 13

Чи ч тэднээс нэг их дээрдэх амьтан биш гэдгээ харуулсан шдээ нэг их ухаантай амьтан шиг дүр эсгэхээ болилдоо

1  |  0
Дорж(103.212.116.93) 2025 оны 03 сарын 13

Чи ч тэднээс нэг их дээрдэх амьтан биш гэдгээ харуулсан шдээ нэг их ухаантай амьтан шиг дүр эсгэхээ болилдоо

1  |  0
irgen(103.26.193.215) 2025 оны 03 сарын 13

Avligachid udahgui shahagdaad ehelne. harts arduud hezeech yalna yalaar irsen yom. Tsag ni bolohoor tsahildag tsetsegledeg yom shuu? buu gutar.

1  |  0
z(99.70.235.30) 2025 оны 03 сарын 13

Chi ooroo xuuramch novsh shdee

1  |  0
z(99.70.235.30) 2025 оны 03 сарын 13

Chi bitgii xudlaa shaagaad bai. chi tiim ix surxii shudraga ni deer xeden oyutniig amerikt avaachaad uiliig ni uzsen bzdee chamd mongol setgel biaxgui xol xustdaa

1  |  0
Зочин(66.181.184.214) 2025 оны 03 сарын 13

Загатнасан газар маажив

1  |  0
чиглэлээ өөрчлөх(43.228.131.131) 2025 оны 03 сарын 13

Японууд асар хурдан хөдөлсөн. Софтбанк 50 тэрбум, Тоёота 10 тэрбумын хөрөнгө оруулалт хийж Америкт ажлын байр бий болгоно гэсэн. Бид ч учраа олж орд газрууд уруугаа Америкуудыг оруулсан нь зөв байж магад. Одоо Хятадын эдийн засгаас хамааралаа хурдан солих хэрэгтэй

1  |  0
Ottoo(203.91.117.8) 2025 оны 03 сарын 13

Manaih erønhiiløgchiin zasaglaltai bolj baij l Tramp shig hødølj chabna !!!

1  |  0
овгон(95.85.68.20) 2025 оны 03 сарын 13

АНУ шиг том гурэн бишч бодууштай л юм,манай улс торчид шиг хувийн ашиг сонирхолтой,еронхий шиг гадаад эхлэлтэй хун хэрэггуй!

1  |  0
Top