2000 оны хоёрдугаар сарын 24
ОХУ-ын Холбооны хамгаалалтын албаны Хэвлэл, олон нийттэй харилцах албаны дарга Сергей Девятовын хэлснээр Путиныг Санкт-Петербург хотод Анатолий Собчакийн оршуулгад оролцох үеэр Чеченийн цэргийнхэн халдахаар зэхэж байсан ч аюулгүй байдлын албаныхны амжилттай ажиллагааны дүнд халдалаг талаар болжээ.
2000 оны хоёрдугаар сарын 18-19
Халдлага Ялтад болсон Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр болох байжээ. Энэ тухай мэдээллийг гадны нэгэн орноос ирүүлсэн байна. Энэ үеэр Чечений дөрвөн иргэн, Ойрхи дорнодын хэд хэдэн хүнийг саатуулж, мэдээллийг тусгай албаныхан шууд нууцалсан аж.
2002 оны нэгдүгээр сарын 9-10
ОХУ-ын Ерөнхийлөгчийн Азербайжан улсад хийсэн айлчлалын үеэр Бакуд болсон явдал. Путиныг мэргэжлийн алуурчид хүлээж байсан гэдэг ч Азербайжаны тусгай албаныхан урьдчилан сэргийлж чаджээ. Азербайжаны Үндэсний аюулгүй байдлын сайд Намик Аббасовын хэлснээр Чеченийн алан хядагчидтай хамт Афганистаны нутаг дэвсгэр дэх цэргийн лагерт бэлтгэл хийсэн Иракын иргэн Кянан Ростам энэ ажлыг гүйцэтгэх гэж байсан гэдэг. Түүнийг 2002 оны нэгдгээр сард Бакуд шүүж, 10 жилийн хорих ял оноосон байна.
Эх суралж: Asiarussia

Сэтгэгдэл ( 0 )