О.Баасанхүү: МАХН боломжоо ашиглахгүй бол би АН-д орно

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 23

УИХ-ын гишүүд дунд хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь анхаарлын төвд ордог гишүүн бол О.Баасанхүү гэхэд хэлсдэхгүй биз ээ.  Хэлэлцэж буй хуулийн төсөл бүрт  санаа оноогоо шуудхан хэлчихдэг нэгэн. Тэрээр хамгийн сүүлд л гэхэд  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг нэлээдгүй шүүмжлэсний эцэст  уг хуулийн төслийг төрхөмд нь буцаалгасан.

Өргөн барьсан хуулийн төсөл таалагдахгүй байгаа нь мэдээж намаас нэр дэвших хүнтэй нь харшилсантай холбоотой. Хуулийн төслийг эсэргүүцээд байгаа хэдий ч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх хүн нь одоогоор тодорхой бус байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодруулахад “Шууд одоо хэлэхэд эрт байна. Яагаад гэхээр одоо тэр дэвшинэ гээд хэлээд эхлэнгүүт хуулийг нь гацаана.  МАН-ынхан бол манайхаас нэр дэвшинэ гэж өөрсдийнхөө таамаглаж буй хүмүүс дээрээ ажиллаж эхэлсэн. Манай нам бол ямар нэгэн төрөөс төрсөн тэрбумтан биш, иргэний төлөөлөл болсон, мэдлэг боловсролтой 45-аас дээш насны хүн нэр дэвшүүлнэ гэж ярьж байгаа. Санхүүжилтын тал дээр бол бид нэр дэвшигчийгээ зовоохгүйгээр ажиллана. Өмнө нь С.Удвал сайд Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшсэнээсээ болоод өрөнд орсон. Сүүлд нь шүүх цагдаагаар явж их дарамттай байсан. Одоо тэгүүлэхгүй. Бид шударгаар ард түмнээсээ хандив босгоно. Хүмүүс бол нааштай хүлээж авч байгаа гэдгийг тодорхой хэлье.Би  "МАХН заавал хүн дэвшүүлэх ёстой” гэдэг хатуу байр суурьтай байгаа. Ард түмэн манай намыг суудалтай болгож өгсөн болохоор тэдний өмнө хариуцлагаа ухамсарлах ёстой. Харин ямар ч алхам хийхгүй бол улс төрийн нам гэдэг байр сууриа алдаж байгаа хэрэг. Биднийг суудалтай болгож өгчихөөд байхад энэ боломжоо ашиглахгүй гэвэл би улс төрийн өөр сонголт хийхэд хүрнэ” гэлээ.

 

 

Б.Алтжин

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А.Оюунаа(66.181.189.209) 2025 оны 03 сарын 13

Баасанхүү гишүүн сайн хуульч .шудрага үнэнийг тал тохой харалгүй хэлдэг.Энэ одоо цагт маш чухал .Амжилт хүсье.

1  |  0
х(122.201.21.87) 2025 оны 03 сарын 13

Баасанхүү МАН-д ороочээ

1  |  0
ХАНДИВ БОЛ АВИЛГАЛ(202.9.41.128) 2025 оны 03 сарын 13

АРД ТҮМНЭЭСЭЭ ХАНДИВ БОСГОЖ ТӨРИЙН ТЭРГҮҮН БОЛНО ГЭНЭ ЭНЭНИЙ ЦААНА АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛ АШИГ СОНИРХОЛЫН ГЭМТ ХЭРГИЙН СУУРЬ НЬ ТАВИГДАЖ БАЙНА ТӨРД ГАРЧ ИРЭЭД Л МӨНГӨ ХАНДИВЛАГСАД ТӨРИЙН СУУДАЛ АШИГТ,МАЛТМАЛЫН ЗӨВШӨӨРӨЛ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОЛУУЛАЛТ ГЭЭД БҮХ Л САЛБАРТ МӨНГӨ ХАНДИВЛАСНЫ ХАРИУ ХАНДИВЛАГЧИЙН ХҮССЭН БҮХНИЙГ Л АРД ТҮМНИЙ НҮДНЭЭС ДАЛД ХУЛГАЙН ЗАМААР УЧИР БИТҮҮЛГЭЭР МАГАДГҮЙ ГАДААД, ДОТООДЫН ХАНДИВЛАГЧИД ӨГӨХӨД ХҮРДЭГ ҮҮНИЙГ ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХИЙСЭН АЖЛУУДААС ХАРЖ БОЛНО. ТИЙМ УЧРААС ЭНЭ ХАНДИВЫН АЖЛЫГ БҮР ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ.

1  |  0
Хүн(122.201.22.236) 2025 оны 03 сарын 13

Ирээдүй харагдаж баына

1  |  0
Хутагт(211.36.141.13) 2025 оны 03 сарын 13

Энэ сэтгэлчид арай дэндүү юмаа улс төрийн өөр сонголт хийж магад гэдэг үгнээс өлгөөд хамаагүй юм бичээд сонголт бол өргөн юу хийх нь мэдэхгүй байж хамаагүй бичиж болохгүй байхаа сэтгүүл зүй гэж үнэндээ алга болжээ

1  |  0
Хутагт(211.36.141.13) 2025 оны 03 сарын 13

Энэ сэтгэлчид арай дэндүү юмаа улс төрийн өөр сонголт хийж магад гэдэг үгнээс өлгөөд хамаагүй юм бичээд сонголт бол өргөн юу хийх нь мэдэхгүй байж хамаагүй бичиж болохгүй байхаа сэтгүүл зүй гэж үнэндээ алга болжээ

1  |  0
зочин(122.201.22.28) 2025 оны 03 сарын 13

Өөр яах вэ дээ.

1  |  0
зочин(202.21.106.157) 2025 оны 03 сарын 13

Урвах нь уу.Улс төрийн янхандалт нь арчаагүй хүмүүсийн зан.Өмнө нь ямар хүн байснаа мартах нь уу

1  |  0
ЗЕВЛЕМЖ(202.9.41.116) 2025 оны 03 сарын 13

БААСАНХYY ! ХЭТЭРХИЙ ИХ МЭДЭМХИЙРЧ ЭРДЭЖ БАЙНА ШYY!!!!! ХАРИН ОНОВЧТОЙ БАГА ЯРЬЖ ( ТУРШ ЧАЛЧИХ ЧИНЬ - ТЕРИЙН ХYНИЙ АРАНШИН БИШ!!!) НИЙГЭМД ТОВ ТОДОРХОЙ АСУУДЛЫН ГАРЦ ТАВЬЖ ЭХЭЛ. ЧАДАЛ ЧИНЬ ХYРЭХГУЙ БОЛ ЧАЛЦСААР БАЙГААД ГYНДАЛАЙ МЭТИЙН АРААС ОРЖ НЭР НYYРЭЭ БАР!!! ХАМГИЙН ТYРYYНД МАХН - ААСАА ГАРЧ МОНГОЛЫН ЭВ НЭГДЭЛД БОДИТ БУЯН ХИЙ. ЧИ АРАЙ Л ХЕНГЕДЕЕД ХЕЕРЕЕД БАРАГ Л ” ЗАЙРАН” БОЛОХОД МАШ ОЙРХОН БАЙНА!!!

1  |  0
Top