Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж “Агаарын бохирдол” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо

2017 оны 01 сарын 23

Давос хотноо  зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч  Цахиагийн Элбэгдорж Агаарын бохирдол сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо.

Шинжлэх ухааны сүүлийн үеийн дэвшилтэт шинэ технологи, ололт дээр тулгуурлан агаарын бохирдолтой тэмцэх урт хугацааны бодлого боловсруулж хүний эрүүл мэндийг хамгалаах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, цаг уурын өөрчлөлтийг багасгах зэрэг асуудлыг хэлэлцэв.

Мөн Дэлхийн эдийн засгийн удирдагчид /IGWEL/-ын “Аж үйлдвэрийн 4-р хувьсгалтай зохицон урагшлах засаглал” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцов.          

Шинэ техник, технологийг нийгэмд халгүй, ээлтэй хэлбэрээр нэвтрүүлэн дэлгэрүүлэх, энэ чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинээр нэвтрүүлж буй технологийг зохицуулах хэм хэмжээ, дүрэм журам, стандартын асуудлыг хэлэлцлээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(77.56.209.191) 2025 оны 03 сарын 13

Sejigiin ineedeg davost mongoliin udesh deer hun yarij bhad hajuudn ineeged alga havsaraad unen sejig hujaa zantai .

1  |  0
Top