УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах 12 үндэслэлийг гарган үндэслэлүүдээ УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн байдаг. Тэгвэл түүний хүсэлтийг УИХ-ын гишүүн С.Жавхлан хүлээн авч улмаар тэд Ерөнхийлөгчийг огцруулахын төлөө хамтрах болсноо хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгдсэн билээ.
Үүний дараа УИХ-ын гишүүн С.Жавхланг "Тусгаар тогтнол эв нэгдлийн намд гишүүнээр элсэж магадгүй" хэмээн олон нийт хардаад буй.
Тэгвэл ТТЭНН-ын дарга Г.Уянга энэ талаар "Улс төрийн тойм" сонинд өгсөн ярилцлагадаа "С.Жавхлан гишүүн бие дааж сонгогдсон. Аль нэг намд элсэнэ гэж би бодохгүй байна. Элссэн ч лав энэ хоёр намд биш байх. Энэ хоёр намыг сөргүүлж сонгогчид парламентад ганц түүнийг л сонгосон, итгэж сонгосон хүнээ харж байгаа. Би гишүүний өмнөөс ийм асуултад хариулах эрхгүй, таамгаа л хэллээ шүү" гэжээ.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 2 )
уян.гаа чи жавхлан.гаас хол бай
Uyangaa tsug baisan andiinhaa zurgiig avch ( Monos Erdenechimeg ) olond tugeesen , jinhene Tugjil zan gargasan hun shuu dee, iim hund itgej ul bolno Javhlan demii l huntei orootsoldloo doo, yur ni joohon genen yum yariad yavaad baisan , odoo Uyanga niileed buur demii yum bolloo