Л.Гантөмөр: Алдаагаа олж харсан дөрвөн нэр дэвшигчдээ баяр хүргэе

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 10

 АН-ын даргад өрсөлдөж буй Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар баруун аймгуудад ажиллаж байна. Уулзалтын үеэр Л.Гантөмөр нэр дэвшигч өрсөлдөгч дөрвөө “хөөрхөн явуулаад” амжсан байна.

Тэрээр илтгэл тавих үедээ намынхаа гишүүдэд хандан “Бидний хамгийн чухал зүйл бол алдаагаа олж харах юм. Олоод харчихсан байна. Хэдүүлээ дөрвөн нэр дэвшигчдэдээ баяр хүргээд сайхан алга ташаад өгөөч. Алдаагаа олж харсан хүмүүст баяр хүргэх хэрэгтэй. Харин одоо алдаагаа засья. Алдаагаа засахадаа сэтгэл хөдлөлөөр засахгүй шүү. Ухаанаар зас. Бодож засья” гэжээ. Л.Гантөмөрийн энэхүү илтгэлийн хэсэг олон нийтийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулж буй юм. Өрсөлдөгчдөө буруутгаж, гишүүдийн дунд эвгүй байдалд оруулж байна гэж шүүмжлэлтэй хандах нэгэн байгаа аж.


Т.Түвшин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тоор(103.229.120.64) 2025 оны 03 сарын 13

Хаана байж байгаад гарч ирсийм бол шаамий гуай та 12 жил терийн дээд эрх барих байгууллагад сууж улсаа там болгосны хувьд ингээд болоо гэж бодоогуй биз хамаа

1  |  0
Top