Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар яаралтай ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагыг НИТХ-ын дарга Ц.Сандуйд хүргүүлсэн байна.
Тус шаардлагад “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Зүүн салаа, Баруун салаа, Толгойт, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчимд РМ2.5 буюу нарийн ширхэгт тоосонцорын хэмжээ өглөө оройны оргил цагуудад 3000 буюу гамшигийн хэмжээнд хүрч Улаанбаатар хотын иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байгааг Монголын эрүүл мэндийн байгууллага тогтоосон. Иймд Агаарын бохирдлыг бууруулах зохих арга хэмжээний тухай, Нийслэлийн эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлыг сайжруулах асуудлаар НИТХ-ыг нэн яаралтай хуралдуулахыг НИТХ дахь АН-ыг бүлэг шаардаж байна” гэжээ. Энэхүү шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд Нийслэлийн Засаг дарга болон НИТХ болон холбогдох албан тушаалтнуудад улс төрийн хариуцлага тооцох асуудлыг тавина гэдгээ мэдэгдсэн байна.

Т.Амараа

Сэтгэгдэл ( 5 )
эмнэлэг хэрэгтэй ш дээ анхаараач
Сандуй 60 тэрбумын схемээ бодохоос өөр юм хийхгүй. Хэдэн хөгшдийн ТҮЦ-ийг буулгасан шиг иргэдийн амьдралаар тоглон бахаа хангаж байна.
Баатархүү гуай 5-хан сарын ийм утаатай болчихоо юу. Битгий сүржигнэж улс төр хий.
ан-ы эргүүнүүд их донгосно... өнгөрсөн 4 жил яаж самарсанаа мартаагүй биз луйварчид аа.
хуцдаг халтар вэ энэ баатархүү гэж.өөрснөө цэвэр агаар сангийн хөрөнгийг луйвардаж идэж уучаад одоо юу хуцаад байна