Яллагдагчид дөрвөн цагийн турш мэдүүлэг өглөө

2016 оны 12 сарын 22

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг гарснаас хойш Монголын хууль шүүхийн байгууллага 18 жилийн дараа анхан шатных нь шүүх хурлыг хийж байна. Энэ олон жилийн хугацаанд хэрэг илрээгүй нь улам ч ээдрээ үүсгэсэн байдаг. "Улс төрийн захиалга, томоохон бүлэглэлийн зохион байгуулалтаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн" гэсэн бүдүүн тоймын дүгнэлтийг өнгөрсөн хугацаанд хийж байсан ч эцэстээ энэ хэргийг энгийн иргэд үйлдсэн гэх үндэслэлээр гурван этгээд шүүгдэх болов. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн энэ шүүх хурал нэг удаа хойшилсноор өчигдөр, өнөөдөр хоёр өдөр үргэлжилж байна. Олны анхаарлыг татаж буй энэ шүүх хурлын талаар эх сурвалжууд янз бүрийн мэдээлэл хийж байна.

"Олон жилийн турш илрээгүй энэ хэргийг эцэстээ энгийн нэг ядарсан иргэдэд үүрүүлэх вий" гэсэн хардлага нийтийн дунд үүсээд байгаа юм. Энэ талаар " Хэрэгт яллагдагчаар татагдсан буюу С.Зориг агсны амь насанд хүрсэн Ц.Амгаланбаатар гэгч нь тухайн үед 16 настай хүүхэд байсан. Мөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар нь тухайн үед гэртээ байсан гэдгийг ар гэрийнхэн нь батлаад байгаа. Түүнчлэн хэрвээ нэр дурдагдсан дээрх гурван этгээд С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн нь үнэн бол тухайн үед хуулийнхан илрүүлэх бүрэн боломжтой байсан. Учир нь яллагдагчаар татагдсан гурван этгээд оргон зайлж, бултаж зугтаасан үгүй. Ийм байтал энэ хэргийг илрүүлэлгүй өдий хүрсэн нь ямар учиртай вэ. Энэ өдрүүдэд болж буй шүүх хурал үнэхээр үнэмшил муутай, хамгийн муу найруулсан жүжиг" гэсэн байр суурийг иргэд илэрхийлээд байгаа юм. 

С.Зориг агсны хэргийн шүүх хурал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 234.2-т "Шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна" гэж заасны дагуу ийнхүү хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Яллагдагчид дөрвөн цагийн турш мэдүүлэг өгчээ

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал “Маш нууц” нууцын зэрэглэлтэйгээр хоёр дахь өдрөө  хаалттай  хуралдаж байна. Шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын мэдүүлгээр өглөө 10.20 цагт эхэлсэн шүүх хурал одоог хүртэл нэг ч завсарлаагүй, асуулт хариултаар үргэлжилж буйг эх сурвалж мэдээллээ. Сэжигтнүүд дөрвөн цаг орчим мэдүүлгээ өгсний дараа улсын яллагч, хохирогч, сэжигтний өмгөөлөгчид шүүгдэгчдэд асуулт тавьж, хариулт авч байгаа аж. Бид энэ талаарх мэдээллийг тухай бүрт нь хүргэх болно.

С.Баяр

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DARKHAD(124.158.125.13) 2025 оны 03 сарын 13

ENE 3 HEN NI CH AIURCHIN BISH GEDGIIG ARD TUMEN OILGOJ BGA SHUU.GUTGEJ HEREG HUCHER HULEELGEVEL ARD TUMEN UMUURUH BOLNO

1  |  0
Gogo(99.57.27.13) 2025 оны 03 сарын 13

Hervee aluulhaar yavuulsan bol iim juldrainuudiig yavuulahgui shdee.yadaj l hodloh haraihaasaa ehleed .ene hudlaa baihaa.

1  |  0
Gogo(99.57.27.13) 2025 оны 03 сарын 13

Shal utgagui um

1  |  0
Иргэн(103.229.121.204) 2025 оны 03 сарын 13

С Оюун шvvх хуралд орохгvй байна гэдэг нь хэргийг энэ хvмvvс хийсэн гэдгийг хvлээн зевшеерехгуй байна гэсэн vг. Энэ бол Эби-ийн муу найруулсан жvжиг.

1  |  0
zochin(122.201.21.228) 2025 оны 03 сарын 13

Их л муу найруулсан жүжиг байна даа Уг нь иймэрхүү юм найруулахдаа Алдар алддаггүй баймаар юм

1  |  0
ml(202.9.41.204) 2025 оны 03 сарын 13

neelttei hiigeech yugii n nuugaad bn

1  |  0
mgl(99.16.101.234) 2025 оны 03 сарын 13

engiin irged alsikn bol eniig neeh haalttai hiigeel svr bolgoh hereg bna uu

1  |  0
Зочин(202.21.106.128) 2025 оны 03 сарын 13

Олон цаг байцаана гэдэг нь” ярьж” байна гэсэн үг. Тэгэхээр нэг л ”но” байна даа. Оргүй гүтгэлэг байсан бол юу байцаах юм?

1  |  0
zochin(103.229.122.103) 2025 оны 03 сарын 13

хэрэг хийгээгүй улс тэгээд юугаа хариулж өчнөөн цагийн мэдүүлэг өгдөг байнаа би буруугуй буруугуй гээд л давтаад хэдэн цагийн турш давтаад байгаа хэрэг үү гайхалтай

1  |  0
zochin(103.26.195.189) 2025 оны 03 сарын 13

ulsiin nuuts gej ene xeregt yu baixaw de Elbegdorj Batuul xoer mmmedej baiga

1  |  0
zochin(103.26.195.189) 2025 оны 03 сарын 13

ulsiin nuuts gej ene xeregt yu baixaw de Elbegdorj Batuul xoer mmmedej baiga

1  |  0
zochin(103.26.195.189) 2025 оны 03 сарын 13

ulsiin nuuts gej ene xeregt yu baixaw de Elbegdorj Batuul xoer mmmedej baiga

1  |  0
zochin(103.26.195.189) 2025 оны 03 сарын 13

ulsiin nuuts gej ene xeregt yu baixaw de Elbegdorj Batuul xoer mmmedej baiga

1  |  0
Uukaa (211.36.141.70) 2025 оны 03 сарын 13

Herbee il bolbol zahialagchiin olond zarlah heregtei.mn ene hergiig zoriudr uls toriin allaga bish gj dvgensn, oilgomjtoishdee uls toriin l allaga bga ardn ng erh barigch l bganmdaa tr hvniin l oloh heregte

1  |  0
зочин(122.201.21.228) 2025 оны 03 сарын 13

Шүүгдэгчидийн өгч байгаа мэдүүлэгүүд бас улсын маш нууц уу

1  |  0
zochin(81.82.42.252) 2025 оны 03 сарын 13

Batuuliin hergiig Elbegdorj hergesgehui bolgoh gej engiin humuusiig gutgen huul busaar shiitgeh gej ba ene bol huuramch shuuhiin shiidber gej bodoj ba ene allaga bol uls toriin allaga bn alsan humuus ni hergees mutarahin tuld engiin humuusiig hudlaa gutgej ba

1  |  0
М(202.9.41.126) 2025 оны 03 сарын 13

Яаж санахав дээ

1  |  0
B.oyun(202.9.40.94) 2025 оны 03 сарын 13

Eroosoo naad 3 hun holbogdolgui gej bodoj allagiig zakhialsan ezniig n olj baij asuudal tailagdana allaga hiigeegui humuusiig yallaj ene hergiig haakh zorilgo baina gej bodoj baina

1  |  0
irgen(37.201.242.118) 2025 оны 03 сарын 13

Zorigiig vhsen udur bi lab vu hiij ybsanaa medehgvi bna ta nar sanaj bnauu hhhhh

1  |  0
иргэн(150.129.143.113) 2025 оны 03 сарын 13

Мэдэхгүй, тэр өдөр хаана бснаа баталчихвал олон цаг ярих юм байхгүйшдээ. Нэг но бна

1  |  0
Close menu