Дипломат албаны томилолтын хугацааг 4 жил болгоно

2016 оны 12 сарын 15

Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар /2016.12.14/ хэлэлцээд дэмжиж хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсөлд,

- Төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд хилийн чанадад төлөөлөгчийн  газраа нээх, төлөөлөгч томилохыг хязгаарлах,

- Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа 3 жил байсныг 4 жил болгох,

- Хилийн чанадад ажиллаж байгаа дипломат албаныхны цалин хөлсийг 3 жил тутамд Засийн газраас шиинэчлэн тогтоож байх, хүүхдийнх нь цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top