Засгийн газрын 2016.12.14-ний өдрийн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Додоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Хууль хэрэгжүүлэх явцад гарч байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах, цагдаагийн албаны үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, алба хаагчийг үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор хангах, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, албаны чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор зайлшгүй тохиолдолд хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд эрх, эрх чөлөөнд нь халддаг байх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор төслийг боловсруулжээ.
Тухайлбал, дээд шатны байгууллага, алба хаагчийн шийдвэр хуульд нийцсэн байх, шийдвэрийг биелүүлснээс үүсэх үр дагаврыг шийдвэр гаргасан этгээд хариуцахаар тусгасан байна. Мөн цагдаагийн алба хаагч нь хууль бус үүрэг, даалгавар биелүүлэхээс татгалзах эрхтэй байхаар зохицуулжээ.
Цагдаагийн алба хаагчийн цолыг зөвхөн хашиж байгаа албан тушаалаар нь олгож байгааг өөрчилж, албан тушаал, ажлын үр дүн, алба хаасан хугацааг харгалзан үзэж байхаар тусгасан байна. Цагдаагийн дээд цолыг “комиссар” байсныг өөрчилж, “Цагдаагийн генерал” гэх нь зүйтэй гэж Хууль зүй, дотоод хэргийн яам үзжээ.
Хуулийн төсөлд мөн цагдаагийн алба хаагчийн нийгмийн баталгааг сайжруулж, тэднийг албаны эрх мэдэл, албан тушаалаа улс төрийн зорилгоор ашиглах, ажилтан, алба хаагчийг татан оролцуулахыг хориглох, улс төрөөс ангид байхаар тусгасан байна.

Сэтгэгдэл ( 4 )
Монгол улсын хууль, торийн алба бол доровхон жилийн настай болжээ. Ингэж болохгуй шуу дээ, оорчлолт шинэчлэлт биш, монгол улсыг цаагуураа хучгуйдуулж оор улсын тоглоом, дагуур улс болоход л чиглэнэ дээ. Тор засаг тууний удирдагч нар унэхээр хоорхиййлэлттэй байна. Тэр эх оронч Нямдорж гэх мэтийн хумуус яагаад дууграхгуй байгаа юм бэ. Бид итгэсэн, итгэлийг хулээсэн МАН мень маань уншуулах нээ,
Яг хэрэгжуулж чадвал тор ариусах эхлэл тавигдах байх хичээж узээрэй
Хуучин Цагдаагийн ерөнхий газар 1-2 генералтай, байсан одоо генералын мөрдөс зүүсэн 10 гаруй хүн байдаг юм билээ. Тэгэхээр тэр олон генерал хувцастангууд цөөрөх болов уу?
Demjij baina