С.Бямбацогт: Зургаан их наяд төгрөгийг яг юунд зарцуулагдсаныг зарламаар байна

2016 оны 12 сарын 15

Хуульзүйн байнгны хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны шалгалтын дүнг хэлэлцэж байна.

Уг асуудалтай холбогдуулан Хууль зүй, тодоод хэргийн сайд С.Бямбацогт байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр: Хөгжлийн банк гэхээр л улстөржиж, бие биенээ гүтгэж доромжилдог боллоо. Нийт 6 их наяд төгрөг босгосноос орон нутгийн аймгуудыг хатуу хучилттай замаар холбох, Гудамж төсөл, томоохон үйлдвэр аж ахуй нэгж байгуулсан, иргэдийн олноор ажлын байртай болгосон гээд үр дүнгээ өгсөн ажлууд цөөнгүй байгаа.

Өнгөрсөн парламентийн үед Хөгжлийн банкны санхүүжилтэд цөөнгүй хууль зөрчсөн, хуудуутай зүйл байж магад тул шалгах асуудлыг МАН-ын бүлгийн зүгээс тавиад эхлэх үеэс л энэ асуудлыг улстөржүүлж, бие биеэ доромжлох, гутаах, ажлууд эхэлсэн. Тухайн үед МАН-ын бүлэг 26 гишүүнтэй байхдаа шалгая гэж Л.Энх-Амгалан гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг 2015 онд байгуулсан. Шалгаад эхэлмэгц л асуудлыг улстөржүүлж Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан, М.Энхболд болон миний биеийг зээл авсан гэж гүтгээд асуудлыг улстөржүүлсэн.

Гэтэл өнөөдөр АН-ынхан “биднийг гүтгэж байна” гээд сууж байна. Одоо ч УИХ дахь АН-ын бүлгээс ард иргэдийн тархийг угаах төөрөгдүүлэх зорилгоор шалгалт хийж, шалгалтын дүнг танилцуулж байна гэж байна. Ажлын хэсгээс нийт зургаан удаагийн шалгалтын дүнг танилцуулж байна шүү.

Асуудлын гол нь зургаан их наяд төгрөгийг яг юунд зарцуулагдсаныг харыг нь хараар, цагааныг цагаанаар ил гаргаад зарламаар байна. 1.3 их наядын зөрчил илэрлээ гэж байна. Төсөвт өртөг нь хэд дахин нэмэгдсэн, хууль бусаар санхүүжилт авсан, зарцуулсан нь энэ хуулийн дагуу зээл аваад бүтээн байгуулалт хийж, улсад татвараа төлж, иргэдийг ажлын байраар хангасан нь энэ гээд ялгаж салгаад өгч болдоггүй юм уу. Зээл авсныг нь авснаар нь, хууль зөрчсөнийг нь зөрчсөнөөр нь, зөрчөөгүйг нь зөрчөөгүй гээд, хуудуутайг нь хуудуутай гээд ил зарлах хэрэгтэй гэв.

Д.Үржинбадам

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ха ха ха(202.9.42.225) 2025 оны 03 сарын 13

Их Хурлын гишүүн миний бие хөгжлийн банкнаас нэг ч төгрөгний зээл аваагүй гэж мэдэгдэхээр нь бүр гайхаад байсан чинь нью прогресс гэдэг зээл авсан компаниа дүүгийнхээ нэр дээр шилжүүлчихсэн АЛДАГ МАН ГАР :)) :))

1  |  0
ха ха ха(202.9.42.225) 2025 оны 03 сарын 13

Их Хурлын гишүүн миний бие хөгжлийн банкнаас нэг ч төгрөгний зээл аваагүй гэж мэдэгдэхээр нь бүр гайхаад байсан чинь нью прогресс гэдэг зээл авсан компаниа дүүгийнхээ нэр дээр шилжүүлчихсэн АЛДАГ МАН ГАР :)) :))

1  |  0
u(103.9.90.225) 2025 оны 03 сарын 13

dotooj hergiin saidaa gej... hehehe

1  |  0
Амар(66.181.185.119) 2025 оны 03 сарын 13

Зарлах хэрэгтэй гэчихжээ. Хууль зүйн сайд шүү ухаантай юм бол наадах чинь чиний хийх ёстой ажил юм бишүү? 2 хэрээ бие биенийхээ харыг гайхав гэгч л болж байна ш д. Та нар бүгдээрээ л идэж уухад нь гар бие оролцоо биз дээ? Нэг л их цэвэр ариун хүмүүс болох гээд битгий ядацгаа та нар.

1  |  0
Ganba(103.212.116.88) 2025 оны 03 сарын 13

Chinii hiih ajil shuu dee elbegdorjiin savarnii huniig solioch ee

1  |  0
Irgen(139.5.218.49) 2025 оны 03 сарын 13

Ediin zasgiin aluurchdiig /Buu Batbayar said dunguj said bolchixood Delxiin bankniixniig doromjilj xelsen baidag shu/ buu Batbayar Altanxuyag Saixanbileg Bayartsogt uur xen baidgiin Gudamj tusliinxun, guitsetgegch kompanuud zurag tusuv zoxiogchid batlagchid bugdiig shalgaj xariutsalga xuleelgeerei. Eniig xiij chadaxgui bol MAH-d itgex itgel alga. Bugd xuivaldaanii shugamaar yavsan. ULSAA MULJIGCH SHULAMUUD TAMD OCHIX BOLTUGAI

1  |  0
бат(203.91.115.45) 2025 оны 03 сарын 13

МАН-ы энэ шалгалт 2015 оноос эхэлжээ гэтэл жилийн хугацаа өнгөрөөд байхад шалгалтын дүн гарахгүй байна Иймд үүнийг МАНы ээлжит тархи угаалт гэж үзэхээс өөр арга алга

1  |  0
ҮНЭН ЗӨВӨӨР НЬ ЗАРЛА(112.72.12.85) 2025 оны 03 сарын 13

ЗАРАЛМААР БАЙНА ГЭХ ЮМ ЗАРЛААЧЭЭ ХЭНЭЭР ЗАРЛУУЛАХ ГЭЭД БАЙДАГ БНА АА АЖЛАА БҮР МАРТЧИХСАН ЭРГҮҮТЦЭН ХЭДЭН ХҮН БАЙНА ЗАРААЧ НЭР УСТАЙ АВСАН ХӨРӨНГӨТӨЙ НЬ ЗАРЛААД БУЦААЖ АВАА Ч ХЭНЭЭР ХИЙЛГЭХ ГЭЭД ХАРААД БАЙГАА ЮМ БОЛ.

1  |  0
зочин(202.179.23.219) 2025 оны 03 сарын 13

энэ 2 нам хоёуулаа хувааж хүртчихээд нэг нэгнээсээ асууж шалгааж жүжиглээд яанам вээ,

1  |  0
Top