ШҮҮГДЭГЧДИЙН ГЭР БҮЛ: Хилсээр гүтгүүлж байгаад ГОМДОЛТОЙ байна

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 14

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг  хөнөөсөн хэргийн  шүүх хурал өнөөдөр буюу  тодруулбал 18 жилийн дараа анх удаа  ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид боллоо. Гэвч шүүх хурал эхэлснээс хойш нэг цаг 20 минут орчмын дараа  өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хурлыг долоо хоногийн хугацаатайгаар буюу энэ сарын 21-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан юм. 

 Шүүх хуралд сэжигтний ар гэрийнхнийг оруулаагүй учир тэд Цагдан хорих 461 ангийн гадаа хүлээж байсан юм. Энэ үеэр сэтгүүлчид тэдэнтэй цөөн хором ярилцлаа. 

 

Шүүгдэгч Ц.Амгаланбаатар нь Орхон аймгийн харьяат, 35 настай. Тэрбээр хүн амины хэргээр шоронд ялаа эдэлж буй. Шоронд байх хугацаандаа "С.Зоригийг алсан" хэмээн өөрийгөө  мэдэгдэж, "Надтай хамт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар энэ хэргийг үйлдсэн" хэмээн мэдэгдсэн байдаг.

Шүүгдэгч Ц.Амгаланбаатарын  эгч Н.ГАНСҮРЭН:   

"Ц.Амгаланбаатарын хувьд миний өргөмөл дүү. Бид хоёр нэг айлын хоёр өргөмөл хүүхэд. н.Амгаланбаатарын хувьд 1998 онд 16 настай хүүхэд байсан.2007 онд Орхон аймагт таксины жолоочийг хөнөөсөн хэргээр шүүхээс 25 жилийн хорих ял сонсч, чанга дэглэмтэй хорих ангид хоригдож байсан. Гэтэл гэнэт С.Зоригийг санаатайгаар хөнөөсөн хэрэгт холбоотой болоод гараад ирсэн.  Ингээд 2015 оны наймдугаар сарын 31-нд миний төрсөн дүүгийн эхнэр Т.Чимгээ, хөрш айлын залуу Б.Содномдаржаа нарыг энэ хэрэгт татсан байдаг. Үүнээс хойш жил дөрвөн сар хоригдож байна. Ар гэрт нь үнэхээр хүнд байна. Ц.Амгаланбаатар Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарыг гүтгэсэн гэж бодож байгаа. Энэ хүмүүс тийм зүйл хийх хүмүүс биш. Би гүтгэсэн л гэж хэлнэ. Одоо Монголынхоо төрд, шүүхийн байгууллагад итгэж байна. Үнэн мөнийг нь тогтоож өгөх байлгүй дээ. Ц.Амгаланбаатар 1998 онд Улаанбаатар ч орж үзээгүй хүүхэд байсан. гэв.

Шүүгчдэгч Б.Содномдаржаа 


Түүний хувьд эхнэр гурван хүүхдийн хамт мал аж ахуй эрхэлж амьдардаг нэгэн аж. Одоо 42 настай бөгөөд хэрэг гардаг 1998 онд 24 настай байжээ. Б.Содномдаржааг энэ хэрэгт гүтгүүлсэн хэмээн ар гэрийнхэн нь албан ёсоор мэдэгдээд байгаа. 

 Энэ талаар Б.Содномдаржаагийн ээж Б.ЖАВЗМАА:


 "Бид нарт өмнө нь шүүх хуралд оруулахгүй гэдгээ хэлээгүй. Өмгөөлөгчид бидэнд  ар гэрийнхнийг нь оруулах байх гэж хэлсэн. Бид ах дүү нарын хамт арав гаруй хүн Эрдэнэт хотоос зорьж ирсэн. Гэтэл орж чадахгүй байж байна.

Өнгөрсөн жилийн 8-р сарын 31-нд хүүг минь баривчлаад аваад явчихсан.
Миний хүү гүтгэлгээр энэ хэрэгт орчихлоо гэдгийг би олон удаа хэлж байгаа. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсөй л гэж хүсч байна. Би сардаа нэг удаа  хүүтэйгээ уулзаж байсан. Хүү маань хямарч сэтгэл санаа нь хүнд байгаа" хэмээн ярив.
Шүүгдэгч Т.Чимгээ

Түүний хувьд нийтийн хоолны тогооч мэргэжилтэй эмэгтэй. Энэ хэрэг гарах үед буюу 1998 онд 22 настай байсан аж. Түүнийг Б.Содномдаржаагийн нэгэн адилаар гүтгүүлсэн гэх мэдэгдлийг ар гэрээс нь хийгээд байгаа юм. Энэ талаар түүний ээж Ц.Маруш: “Ц.Амгаланбаатар бол манай ойрын төрөл хүн. Эгчийгээ эргэж ирсэнгүй гэж өс санан С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт барьж өгсөн. Охин маань ГОК-ын гуанзанд тогооч хийдэг байсан. Гэтэл Ш.Отгонбилэг агсны тогооч болгочихсон, бас огт танихгүй Содномдаржаа гэх хүнийг холбож, малчин нь болгочихсон байгаа юм. Чимгээ маань С.Зориг агсныг амиа алдах үед Дорноговь аймагт нялх биетэй байсан” хэмээсэн байдаг.

Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн

 "Манай эхнэрийг ажил дээрээс нь  баривчилаад аваад явсан.  Түүнээс хойш жил 4 сар болж байна. Эхнэрийг маань баривчлагдахад бага хүүхэд ой 4 сартай байсан. Энэ хооронд бид  их зүйл үзлээ. Бид охиноо хүртэл алдсан,  эмэгтэй хүнийхээ хувьд ийм хэрэгт холбогдож шалгагдаж байгаад маш их хүнд байгаа. Энэ хэрэгт хилсээр гүтгүүлж байгаад гомдолтой байна" хэмээн ярив.

 

 

Б.Алтжин


Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хххх(27.123.214.92) 2025 оны 03 сарын 13

Алуурчин баригдах дөхөөд ирэхээрээ/ичсэн хүн хүн ална гэдэг лболоод байна/өөрийгөө Улам илчиллээ улам илэрүүллээ дээ

1  |  0
муна(112.72.12.93) 2025 оны 03 сарын 13

Элбэг дорж гөлөг ииин хииж баигаа инэээдтэи жүжиг

1  |  0
999(183.81.171.134) 2025 оны 03 сарын 13

yamar muukhai aluurchin be...muruuruu khooloo olj yavaa negniig alchikhaad shorongiin khooloo ideed nuglee uureed khevtekhgui... ergej toirsongui gej usurkhun gemgui khumuusiig ....shuukh unen zuviig yalgakh blguidee...

1  |  0
лол(202.179.29.171) 2025 оны 03 сарын 13

арай бишээ инээд бүр ханиад болох нь

1  |  0
Батаа(202.179.31.57) 2025 оны 03 сарын 13

Шоронгийн хулгайчийн үгээр яваад байсан юм уу. Булган энэ 2 ыг таниад сүйд үү? хаха

1  |  0
ррррр(103.212.116.142) 2025 оны 03 сарын 13

энэ улс орон чинь яасан аймаар болчоо вэ,ёстой цовуун цаг гэдэг нь болжээ,Ардчилал гэж ийм балиар нийгэм, ардчилагчид гэж энэ хорвоогийн хог шаарууд юм байна даа.Хамгын суклд Эрдэнэтийг олны нудэн дээр ил тодоор луйвардахыг харлаа, аа яа яа.Ардчилалын псдкууд зайлаа

1  |  0
elbeg bolij vz(109.13.248.76) 2025 оны 03 сарын 13

Dornogovid nyalh bietei nyalh hvvhedtei hvn hvn alah uu. Neg aluurchind l gvjirdeh argiigbni zasgaad ugsunbyum bishvv. Shorongoos gargana geher ni nuguuh ni hvn gvjirdeed amar yum boljee. Ene turd chini vnen gj bnu. 18 jiliin hugatsaand iim hariugvi amitad l ilchlehdehgvi bh yim gnedee. Elbegdorj Batvvl jujig tavihaa boliochdeee

1  |  0
норов(103.57.93.208) 2025 оны 03 сарын 13

Энэ хилмэгдүүлэлтийг хэн ч үнэмшихгүй

1  |  0
Ард(112.72.11.124) 2025 оны 03 сарын 13

Хэлмэгдүүлж байгаа юм биш байгаа Одоо шүүх хурал хэрхэн өндөрлөхийг харах үлдлээ

1  |  0
зочин(49.0.205.57) 2025 оны 03 сарын 13

элбэгийн жүжиг шүүдээ. нээлттэй шүүх ёстой гэтэл хаалттай таслаж байгаа нь элбэгийн жүжиг гэдгийн нотолгоо

1  |  0
ШИНЭ ОН(66.181.189.222) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
Top