Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Хууль сахиулахын Их сургууль /ХСИС/-д зочилж хүндэтгэлийн лекц уншлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийг ХСИС-д хүрэлцэн ирэхэд тус сургуулийн бие бүрэлдэхүүн жагсаж, ХСИС-ийн захирал, тэргүүн комиссар С.Баатаржав угтан авав.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид илтгэл өгсний дараа их сургуулийн туганд хүндэтгэл үзүүлэн, нийт бие бүрэлдэхүүнтэй мэндчилэв.
ХСИС-ийн бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар алхасны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж хичээлийн шинэ байранд зочлон буудлагын тийр, Бие хамгаалах бэлтгэлийн танхим, Гүйцэтгэх ажлын тэнхим, цахим номын сан, Цагдаагийн сургуулийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхим, Шүүхийн шинжилгээний тэнхим, Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, “Алдарын танхим”-тай танилцаж тус сургуулийн музейг үзсэн юм.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж ХСИС-ийн нийт бие бүрэлдэхүүнд Хүндэтгэлийн лекц уншив.
Дэлгэрэнгүйг хүргэнэ.

Сэтгэгдэл ( 3 )
1990-ээд оноос хойших Ерөнхийлөгчид дотороос Ц.Элбэгдорж шиг ихийг сэтгэж хийсэн ерөнхийлөгч даанч байхгүй дээ!! Монголын ард түмэнд тэр хийсэн юмтай,байгуулсан гавьяатай учраас хоёр дахин ерөнхий сайдаар томилогдож,хоёр дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон юм шүү дээ!! Одоо ёстой ид насан дээрээ гялалзаж явна даа!!Дарсан ч дардайна.Булсанч бултайна шүү дээ!!Ардчилал, шударга ёс,ил тод байдлыг бэхжүүлж авилга,хээл хахууль,шударга бус байдлыг устгах үйлсэд ихч зүтгэл санаачлага гаргалаа.Урьд урьдын ерөнхийлөгчдөөс хавьгүй их үр дүн гаргалаа.Цахиагийн энэ хүү улс,орондоо цаашдаа мөн ч ихийг сэдэж...
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН УТГА УЧРЫГ ОЙЛГОДОГГУЙ, ХУЛГАЙ ХИЙХЭЭС ООР ЮУ Ч МЭДДЭГГУЙ энэ хун эрдэмтэн багш нар, оюутангуудад ЮУГАА ХЭЛЖ, ХУУХАА МААЖДАГ байна аа. Ер нь Солонгосчуудаас санаа авч, энэ хулгайчийн БУРЭН ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЯ.
Манай Эба одоо л байр сууриа олж байна даа. Өөрийн чинь лекц унших газар чинь наадах чинь шүү дээ.