8 кг алт олжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 07

Шинжаан Уйгарын Алтайн нутагт хоньчин залуу хонио хариулж яваад чулуунд бүдэрч унажээ. Босоод өнөөх зүйлийг сайтар хартал шаргал өнгийн гялалзсан зүйл байсан нь 8 кг алт байсан нь тогтоогджээ. Энэ нь  200 мянган франк буюу 450 сая орчим төгрөгийн үнэ хүрэх аж. Хэмжээгээрээ 23 см урт, 8 см өндөр, 18 см өргөнтэй байжээ. Одоогийн байдлаар олсон алтыг хэрхэх талаар шийдвэр гараагүй байна. Алт олсон иргэн өөрийн болгох эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Тухайн бүс нутгаас ийм хэмжээний алт олдсон анхны тохиолдол аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ядмаа(112.72.13.31) 2025 оны 03 сарын 13

Миний гээсэн алт байна ш дээ гсн.

1  |  0
р(103.20.152.50) 2025 оны 03 сарын 13

2 сая доллар

1  |  0
Top