Монгол, Японы хүн судлал, генетикийн эрдэмтэд Токиод уулзлаа. Уулзалтын үеэр “Монгол толбо” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор, профессор Ж.Батсуурь оролцон “Хөх толбоны үүсэл, тархац”, “Монгол дахь хөх толбоны судалгаа” сэдвээр илтгэл тавьж, японы эрдэмтэдтэй хамтарсан судалгаа хийх санал гаргасан. Энэ дагуу Монгол, Япон хүүхдүүдийн хөх толбоны талаар хамтарсан судалгаа хийхээр тогтжээ. Уг уулзалтад “Монгол толбо” нийгэмлэгийн тэргүүн Ц.Гомбосүрэн, тус нийгэмлэгийн Япон дахь салбарын тэргүүн Х.Тода, Токиогийн Их Сургуулийн хүн судлалын хүндэт профессор К.Омото, Японы Генетик судлалын Үндэсний хүрээлэнгийн профессор Ё.Сатта, Токай, Рюүкюү, Нагояа, Китасато Анагаах ухааны их сургуулиудын эрдэмтэд болон монголч эрдэмтэн К.Конагая, Ш.Кубота нар оролцов.

Сэтгэгдэл ( 5 )
japan jaaluud bas hoh tolbotoi bdg yum uu
би лав хувьдаа их дургүй байна
yapon humuus bas tengeriih uu??? kkkkk chi sain unshaad com bichildee tengeree
mongol hun tengerees tamgatai turdgiin tengeriin humuus bid
Энэ Батсуурь гуай чинь Пүрэвсүрэн гэж модны 2-ын хүн эмчилдэг хүүхнийг рекламдаад байдаг хүн мөн үү? Хэрвээ тэр хүн мөн бол хүний мөн чанарын ойлголт,мөнхтэнгэр, далд ухамсар, сүнсний тухай ойлголт их сул юм байна лээ.Нэлээд сайн боловсорч, тархиар биш биеэр,сэтгэлээр мэдрэхгүй бол хол явахгуй дээ.12 оюутантай дээд сургууль байсан чинь энэ хүнийх бил үү?