3 сая дахь иргэний чацуутнуудад хонь бэлэглэжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 07

Дундговь аймгийн удирдлага Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр цаг хугацаанд мэндэлсэн Ц.Азбаяр болон ойролцоо өдөр, цагт мэндэлсэн 8 иргэндээ хонхтой бойтог, хонины ноосон өлгий, хундан цагаан хонь бэлэглэжээ. Ёслолын ажиллагаа энэ сарын 4-ний өдөр тус аймгийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд болсон байна. Ёслолд тус аймгийн удирдлагуудаас гадна УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Монгол Улсын Ардын жүжигчин А.Дашпэлжээ, А.Нэргүй, МУГЖ Ц.Чулуунцэцэг, Б.Жаргалсайхан, Монгол Улсын гавьяат багш З.Цэвээнравдан, хошууч генерал Ж.Содном зэрэг Дундговь нутгаас төрсөн алдартнууд шинэ иргэдийнхээ бэлгийг гардуулжээ. Дундговь аймгийн 44400 хүн амыг билэгдсэн 444 мянган төгрөг бүхий Капитал банкин дахь хадгаламжийн дэвтэр ч мөн бэлгийг дагалдан эзэндээ хүрсэн байна. Гурван сая дахь иргэний нас чацуутан 6 хүү, гурван охин Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан, Сайнцагаан, Дэлгэрхангай сумаас төржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top