Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдрийг хүртэл дүүргийн 2015 оны төсвийг батлаагүй байгаа тул 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тус дүүрэгт санхүүжилтийн түр горимыг тогтоохоор нийслэлийн Засаг дарга “Санхүүжилтийн түр горим тогтоох тухай” А/103 дугаар захирамж гаргалаа. Санхүүжилтийн түр горим тогтоосонтой холбогдуулан нийслэлээс Налайх дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 02 дугаар сард 416 480 300 төгрөг, 03 дугаар сард 210 000 300 байхаар тогтоож, зарцуулах зардлын хэмжээг баталлаа.
НАЛАЙХ ДҮҮРЭГТ САНХҮҮЖИЛТИЙН ТҮР ГОРИМ
ТОГТООСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН 2015 ОНЫ 02, 03 ДУГААР
САРУУДАД ОЛГОХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГИЙН ХЭМЖЭЭ
| № | Зардлын төрөл | 2015 оны 02 дугаар сар | 2015 оны 03 дугаар сар | Нийт дүн |
| 1 | Үндсэн цалин | 60,672.0 | 30,336.0 | 91,008.0 |
| 2 | Унаа хоолны хөнгөлөлт | 21,551.2 | 10,775.6 | 32,326.8 |
| 3 | НДШ | 9,044.5 | 4,522.3 | 13,566.8 |
| 4 | Бичиг хэрэг | 6,275.6 | 3,128.6 | 9,404.2 |
| 5 | Гэрэл цахилгаан | 15,074.9 | 7,537.8 | 22,612.7 |
| 6 | Түлш халаалт | 136,310.9 | 68,155.2 | 204,466.1 |
| 7 | Шуудан холбоо | 4,286.8 | 2,143.5 | 6,430.3 |
| 8 | Цэвэр бохир ус | 7,274.6 | 3,636.9 | 10,911.5 |
| 9 | Дотоод албан томилолт | 2,150.4 | 1,344.7 | 3,495.1 |
| 10 | Урсгал засвар | 4,500.0 | 3,500.0 | 8,000.0 |
| 11 | Байрны түрээс | 882.2 | 441.1 | 1,323.3 |
| 12 | Хог хаягдал зайлуулах | 111,957.2 | 55,978.6 | 167,935.8 |
| 13 | Бараа үйлчилгээний бусад зардал | 6,500.0 | 3,500.0 | 10,000.0 |
| 14 | Орон нутгийн нөөц хөрөнгө | 30,000.0 | 15,000.0 | 45,000.0 |
| Дүн | 416,480.3 | 210,000.3 | 626,480.6 |

Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮