Занданшуулсан шарил Цорж Санжжавынх болох нь тогтоогджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 06

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд байрлах Баруун Баян-Уулын гудамжны 24 тоотод оршин суух Э-гийн хашаанд эрэгтэй хүний занданшуулсан шарилыг хадгалж байсныг цагдаагийн байгууллагынхан илрүүлээд байсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор олон таамаглалууд олон нийтийн дунд болон, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байсан. Тэгвэл уг шарилыг шинжилгээнд оруулж хэдий үеийн ямар хүний шарил болохыг тогтоохоор ажлын хэсэг гаран ажилласан юм.

Бурханч лам Г.Пүрэвбатаар ахлуулсан ажлын хэсгийнхэн уг шарилыг хэн болохыг нь тогтоосон байна. Өөрөөр хэлбэл 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их хувилгааны шавь Цорж Санжжавынх болох нь тогтоогдсон аж. Тэрбээр Гэсэр багшаасаа 25 насаар дүү хүн байжээ. 

Гэсэр лам болон түүний баруун гарын шавь болох Цорж Санжжав нар нь Архангай аймгийн Байцын дуганд ном хурж байсан аж. Гэсэр ламын удмын С.Батчулуун гэдэг хүний хэлснээр 200 орчим жилийн өмнө Гэсэр лам Хөх нуурын дэнд эрэгт амьдарч байсан гэнэ. Жанч халахынхаа өмнө шавь нараа дуудаж Содномдаржаа ууланд минь нутаглуулаарай хэмээж байсан аж. Ингээд бясалгаж байгаад жанч халахад шавь нар нь тэмээгээр Содномдаржаа уулын орой дээр нутаглуулж, тэр үеийн аргаар занданшуулсан гэнэ.

 Тухайн үед өндөр номтой, хутагт хувилгаад очир завилгаагаар сууж, амьсгалаа түгжиж бясалгаж байгаад жанч халдаг байж. Яг тэр байдлаар нь модон хайрцаг хийж, гадуур нь чулуугаар дуган босгосон байна. Гаднаас нь харах аргагүй. Дэргэд нь баруун гарынх нь шавь Цорж Санжжав гэдэг ламыг бас тийм байдлаар нутаглуулсан гэнэ. Хоёуланг нь занданшуулж, суугаа байдлаар модон хайрцагт хийж, гадуур нь чулуугаар дуган зассан байсан тухай Гэсэр ламын удмын хүн болох С.Батчулуун хэлжээ. Энэхүү уул нь сумын төвөөс 50 орчим км зайтай, Далайн түвшнээс 2000 гаруй метр өргөгдсөн өндөрлөг уул юм байна.

 

Д.Солонго 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jack(103.26.194.7) 2025 оны 03 сарын 13

Байсан байрандана буцагаад тавиачээ.

1  |  0
өндөр болгох нууц(112.72.13.229) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

1  |  0
зүрх судас(202.179.20.85) 2025 оны 03 сарын 13

Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэл бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 2-р сарын 7-ны Бямба гаригт АУ-ы доктор лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038

1  |  0
Top