УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт санал хүргүүлэхээр болсон байна. Учир нь Согтсон хүмүүсийг эрүүлжүүлэхэд биш эмнэлэгт аваачих болсныг ихээхэн эсэргүүцэж байгаа бөгөөд эмнэлгийг эрүүлжүүлэх байр болгосон хуулийн заалтыг яаралтай өөрчилж буцаан Цагдаагийн байгууллагад шилжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа юм. Мөн дагалдах хуулийн төслүүдийг боловсруулан хүргүүлсэн байна.
Эмнэлгийн хүлээн авах тасаг согтуучуудад үйлчилж байгаа нь өвчтөнүүдийг олон талын шалтгаанаар ихээхэн хохироож байгаа талаар хүмүүс шүүмжлэлтэй хандаад байгаа билээ.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )