Өнөөдөр гурван сая дахь иргэнээ алдаршуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 06

Монгол улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. Энэ өдрүүдэд гурван сая дахь иргэн болон нэг өдөр төрсөн чацуутангуудыг алдаршуулах ажлыг аймаг, дүүргийн Засаг дарга нар зохион байгуулж байгаа. Тэгвэл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачилан зохион байгуулж байгаа Монгол Улсын гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудыг албан ёсоор алдаршуулах, танилцуулах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр 11:00 цагт Монголын хүүхдийн ордонд болох аж. 

Д.Солонго 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top