Манай улсад анх удаа “Үнэт цаасны зээлийн нээлттэй өдөрлөг “ зохион байгуулагдах гэж байна. Уг өдөрлөг нь өнөөдөр эхэлж байгаа бөгөөд Монголын хөрөнгийн биржээс санаачлан Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо болон Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв болон үнэт цаасны компаниутай хамтран зохион байгуулж байгаа аж. Өдөрлөг хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд өдөрлөгийн хүрээнд иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа Таван толгой ХК-ийн 1072 хувьцааг иргэн бүрт эзэмшүүэх тухай хамгийн сүүлийн үеийн мэдээллийг Монгол Улсын сайдын ажлын албаны дарга Б.Цогтгэрэл олон нийтэд мэдээллэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )