Одоогийн байдлаар 138 мянган иргэн газар өмчлөхөөр бүртгүүлээд байна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 05

Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэхээр батлагдсан найман байршилд цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа хоёрдугаар сарын есний өдрийн 12 цагаас албан ёсоор дуусна. 

Одоогийн байдлаар буюу 2015 оны хоёрдугаар  сарын тавны өдрийн 13.00 цагийн байдлаар нийт 138,000 иргэн  газар өмчлөхөөр бүртгүүлээд байна. Харин Багахангай, Багануур дүүргүүдэд ирц хараахан бүрдээгүй байгаа учир энэ байршилд хүсэлт илгээсэн иргэдийн сонгогдох магадлал өндөр байгаа бөгөөд бусад дүүргүүдэд бүртгүүлсэн иргэдийн ирц өндөр байгаа аж.

Иргэд нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov .mn цахим хуудсанд хандаж, бүртгүүлээрэй6 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top