Аргын тооллын 2 сарын 6, Сугар гараг. Билгийн тооллын 18, Бага морь одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 08 цаг 04 минутад мандан, 17 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгойх, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал арилжил, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохстой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )