Баян-Өлгий аймагт өчигдөр газар хөдөлжээ. Тус аймгийн Цэнгэл сумын дөрөвдүгээр багийн нутаг сумын төвөөс 128 км-ын зайд орших “Цагаан шулуут”-д газар хөдлөлт мэдэгдсэн байна.
Олон орон геофизик судалгааны төвд /У-87070/;Ө-49057// өчигдөр 07:47:39 цагт 4.29 магнитутын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Газар хөдлөлтийн улмаас бүс нутагт хохирол учраагүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )