“Монос”-ын эмийн санч нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 05

 “Монос”-ын эмийн сангийн ажилтнуудад холбогдох хэргийг өнөөдөр нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцсэн ч дахин шалгах шаардлагатай хэмээн үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Хохирогчдын талаар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэгийг нярай хүүхдүүдэд эмийг том хүний тунгаар олгосон хэмээн хоёр жилийн хорих ял оноож жирэмсэн учраас түүнд оноосон ялыг хоёр жилээр хойшлуулаад байсан. Мөн тус компанийн лавлах эмч Д.Жавхлантөгст нэг жилийн хорих ял өгч яллыг тэнссэн байсан юм. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top